АНГЛИ УЛС БАЯРТАЙ

2021-01-02  

Англи улс Европын Холбооноос гарлаа. Тиймээс тэдэнд баяртай гэж хэлье. Гэхдээ хагас зуун жил хамтдаа явж ирсэн учир бүх учиг холбоог таслана гэж даанч байхгүй юм байна. Хил гааль, үнэ тариф, гаалийн зохицуулалт гээд тойрч гарахгүй олон асуудал үлдсэн. Европын бусад оронд ажиллаж амьдарч буй англичууд болон Англид амьдарч буй европын бусад орны иргэдэд тулгарах өдөр тутмын асуудлыг зохицуулахаас ч өөр аргагүй. Тиймээс Европын Холбооны зүгээс Англи улсад " Баяртай" гэж хэлж буй ч, нөгөө талаар бас " Сайн байна уу?" гэж хэлж байна. Тиймээс Европын холбоо, Англи улс хамтын ажиллагааны гэрээ байгууллаа гэж Европын Холбооны ерөнхийлөгч, Германы Гадаад харилцааны сайд Нейко Маас хэллээ.

Европын холбоо байгуулах, дундын нэг мөнгөн тэмдэгттэй болох, санхүү эдийн засаг, улс төр, хөгжлийн нэгдсэн бодлоготой болох асуудлыг Нацист Германы үед анх санаачилж байсан байна. Энэ санаа нь өнөөдөр бодит амьдрал болон хэрэгжсэн байна.
 
Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?