СИ ЖИН ПИН МЭНДЧИЛГЭЭНДЭЭ ЮУ ГЭЖ ХЭЛЭВ ?

2021-01-02  

2021 онтой золголоо. Та бүгддээ Хятадын нийслэл Бээжин хотоос шинэ оны мэнд дэвшүүлье. 2020 он бол бусад онтой адилгүй байлаа. Коронавирус, цар тахал гэнэт дэгдсэн. Бид хүний амийг нэн тэргүүнд тавьж, цар тахалтай тэмцсэн. Энэ өдрүүдэд бэрхшээлийг хамтдаа туулж, ядарч туйлдсан ч цар тахал өвчнийг нийгмээрээ сөрөн зогссон.

Эмч, эмнэлгийн ажилтнуудаас өгсүүлээд, цэрэг арми, олон нийтийн зүтгэлтнүүд, сайн дурынхан бүгд хүчээ нэгтгэж, чин сэтгэлээсээ бусдын амь насыг хамгаалах үйлсэд зүтгэсэн.

Агуу бүхэн энгийнээс эхлэлтэй аж. Энгийн ард иргэд баатарлагаар тэмцсэн. Тэр эгэл баатрууддаа талархал илэрхийлье. Бид цар тахлыг ялан дийлсэн. Бид ард иргэдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалахаас гадна улсынхаа нийгэм, эдийн засгийг ч зэрэгцүүлэн хөгжүүлж чадсан.

Хятад улс 13 дугаар 5 жилийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, улмаар 14 дэх таван жилийнхээ төлөвлөгөөг баталсан. Хятад улс ард иргэдийнхээ амьдралын хөгжлийг улам чанаржуулсан. Хятад улсын эдийн засаг өсөн дээшилж, 2020 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаагаа 100 триллион юаныг давах төлөвтэй байна.

Манай улс сүүлийн 17 жил дараалан өндөр ургац хураалаа. Шинжлэх ухаан, технологид ахиц гарлаа. Тианвен-1 буюу Марс гарагт бууж, Чанг-5 буюу Саранд хөөрч, Финдоуз буюу далайн гүн дэх судалгаа эрчимжиж, Хайнань хотын Худалдааны Чөлөөт боомтыг ашиглалтанд орууллаа.

Хэд хэдэн удаагийн хүчтэй үер усны гамшгийг ч даван туулж, нурсан хот орноо сэргээн бүтээн байгуулалтаа хийж, хэвийн байдалд орууллаа. Миний бие улсынхаа 13 аймгаар биечлэн томилолтоор ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж, асуудлыг газар дээр нь шийдэж, дэвшилтэт технологийг хөгжүүлэх, үр бүтээмжийг дээшлүүлэх талаар дорвитой арга хэмжээ авлаа.

Хятад улс 2020 онд орчин цагийн хөгжил бүхий нийгмийг цогцлоон байгуулж, үр дүнд нь ядуурлыг бодитойгоор буурууллаа. Хөдөө орон нутагт ч ядуурлыг бууруулах зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүллээ.

Сүүлийн 8 жилд, ядуурлыг бууруулах талаар тасралтгүй арга хэмжээг Хятадын нам, төрөөс авсны хүчинд ядуу амьдралтай хөдөөгийн 100 сая ядуу хүмүүсийн амьдралыг дээшлүүллээ. Энэ он жилүүдэд миний бие хүнд амьдралтай 14 газар нутагт зочилсон. Тэндхийн ядуу амьдрал, ядуу амьдралтай хүмүүс миний нүдэнд киноны хальс мэт дахин дахин үзэгдэж, сэтгэл зовоож байсан. Бид хөл дээрээ суурьтай зогсож, гараа хөдөлгөж, сэтгэлээ чангалж, уйгагүй хөдөлмөрлөж байж ядуурлыг даван туулна. Тэгэж байж бид ирээдүйгээ гэрэлтэй, саруулхан, хөгжилтэй, өөдрөг болгоно. Энэ онд та бид худалдааны чөлөөт бүс Шенжэн хотын 40 жил, Шанхай хотод орчин цагийн Пудонг дүүргийг нээсний 30 жилийн ойг тэмдэглэсэн.

 

Бид хөгжил өөд ганцаараа бус, дэлхийтэй хамт урагшилж буй. Өнгөрч.буй жил бидэнд учирсан зовлон дэлхийг бидэнтэй улам ойртуулан дотносуулсан. Хичнээн ч их утасны дуудлагыг Олон улсын байгууллага, хамт олноос, гаднаас хүлээн авав.
Цар тахлын эсрэг шинэ хуучин хэчнээн ч онлайн хурлыг зохион байгуулав. Бидний хэлэлцсэн ярьсан зүйл болгон эв нэгдэлтэй байх, хамтдаа цар тахлыг л хэрхэн даван туулах тухай байлаа. Гэхдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтандаа авах үйл явц хараахан өндөрлөх болоогүй. Бид нэг ертөнцтэй. Тиймээс хамтдаа гар гараасаа хөтлөлцөн бие биеэ дэмжиж байж, цар тахлын ард гарцгаана. 2021 онд Хятадын Коммунист Намын 100 жилийн ой тохионо. Энэ 100 жил бол их хөгжлийн бат суурь юм. Бид 100 жилийн дараа л үр өгөөжийг нь мэдрэх нь.
Хятадын Коммунист Нам бол Хятадын ард түмний, хятад үндэстэний зүрх сэтгэл, итгэл юм.
Хятадын Коммунист Нам нь аугаа Хятад үндэстнийг гэрэлтүүлэгч гэрэл гэгээ юм гэдгийг 100 жилийн түүх өөрөө гэрчилнэ. Бид улам итгэлтэй урагшлах болно. Гэрэлт ирээдүйг цогцлон бүтээнэ. Шинэ он гарлаа. Улс орон маань улам хөгжин дэвшиж, ард түмэн маань аз жаргалаар дүүрэн бялхахыг Та бүхэндээ хүсэн ерөөе. Баярлалаа.
Ийм мэндчилгээг Хятад улсын дарга Си Жин Пин ард түмэндээ хандан хоёр оны зааг дээр дэвшүүллээ. Хэлсэн үгийг нь бага зэрэг хураангуйлсан болно. Мэндчилгээг нь Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нарын үгтэй харьцуулж үзлээ. Хойд хөршийн ерөнхийлөгч, манай ерөнхийлөгч Х.Баттулга нарын мэндчилгээтэй харьцуулбал тун далайцтай, дээр нь өнгөрсөн оны ололт, амжилт хөгжлөө дүгнэж, шинэ оноо, зорилгоо оновчтой тодорхойлсноор ялгарч байна. Орчуулсан, харьцуулсан
 
Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?