ТУРК БОЛ ОРОС ОХИДЫГ ХУДАЛДААЛДАГ ЕВРОПЫН ТӨВ БОЛСОН

2021-01-03  

Туркэд худалдагдсан Молдав охины ярианаас... 

Намайг Катя гэдэг. Би 22 настай. Молдавын нэгэн тосгонд амьдардаг. Найз залуутай. Түүнтэйгээ үерхээд жил гаруй болж буй. Бид амьдралаа холбохоор шийдэж, нэг гэртээ жилийн өмнөөс орсон. Хөл хүнд болсноо сарын өмнө мэдэж, эход харуултал хүү гэж эмч хэлсэн. Молдав бол хөгжил дорой, ядуу.

Ажлын байр байхгүй учир ард иргэд нь тогтмол орлогогүй. Тосгонд амьдардаг тулдаа л бид тэсдэг. Ээжийнхээ өчүүхэн тэтгэврийн мөнгийг зулгааж л өдөр сарыг өнгөрөөдөг. Удирдагчид маань сайн сайхныг амласаар... Ийм амьдрал 30 жил үргэлжилж байна гэж ээж минь социализмаа санагалзан гомдоллодог.

Нөхөр болох залуу маань тосгоны дунд сургуулийн багш тул арай дөнгүүр. Гэхдээ л тэднийх ах дүү олуулаа тул, түүнээс зулгаах нь их. Ийм л амьдралтай, молдавчууд. Амьдралаа дээшлүүлэх цорын ганцхан боломж бий. Тэр нь гадаад руу гарах, өндөр цалинтай ажил хийх. Ядахдаа үйлчлэгч хийхэд сардаа 500 ам.долларын цалин авдаг гэх зар сурталчилгаа чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэнэ. Телевиз, радио, сошиалаар Турк улсад өндөр цалинтай, хялбар ажилд зуучлана гэх зарлал ч их явна. Санамсаргүй, ийм нэгэн зар сонирхож, Влад гэж эртэй холбогдсон. Манай тосгоны юм билээ. Үйлчилгээний газар учир голдуу л залуу, царай зүс сайтай охид, бүсгүйчүүдийг авдаг гэж Влад хэлсэн. Тэр Туркэд танилтай, тийшээ гарч, богино хугацаанд олигтойхон мөнгө хийх боломжтой гэж хэлсэн.

Удахгүй хүүхэдтэй болох, гэртээ суух надад богино хугацаанд мөнгө хийчих сайхан боломж гэж санагдсан. Гадагшаа богино хугацаагаар явах болсноо нөхөртөө дуулгаж, төдөлгүй Влад намайг усан онгоцонд суулгасан. Онгоцонд өөр нэг тарган Украйн эмэгтэй биднийг тосож авсан. Станбул хот орсон анхны өдөр надтай хамт явсан 5 охиныг дэлгүүрт ажиллуулах боллоо гэж хэлсэн. Тэгээд гудамжинд нэгэн Турк эртэй болзож, их хэмжээний ам.долларыг бидний нүдэн тоолж, цүнхлээд:

- Зүгээр ээ. Ингээд боллоо. Та нар санаа зоволтгүй. Та бүхнийг шинэ байранд байрлуулна гэж тэр эмэгтэй хэлээд, наад Туркээсээ битгий салаарай гэж захисан. Их мөнгө авсан, тэр Украйн эмэгтэй.

Би ч дотроо:

- Биднийг зарчихлаа гэж хардсан ч, халаасандаа мөнгөгүй, ходоод хоосон, байрлах газаргүй бид тэр эрийг дуугүй л дагасан. Биднийг 2 давхар, цонх нь битүү сараалжин төмөртэй, гадаа хаалгандаа харуултай байранд түгжсэн. Үнэндээ л тэр бол шорон байлаа. Унтаж амар, та нарыг би худалдан авсан. Одоо та нар миний төлсөн мөнгийг надад олж өгөхийн төлөө ажиллах болно. Тэр болтол та нар эрх чөлөөгүй хүмүүс. Одоо амарцгаа гэж хэлээд гарч одсон.

Турк эр тэр оройдоо эргэж ирээд:

- Босцгоо, ажилдаа явья гэж шавдуулсан.

-Ямар ажил вэ? Шөнө болох гэж байна? Бид чинь таны дэлгүүрт худалдагч, кафед чинь үйлчлэгч хийнэ гээ биз дээ? гэвэл

 -Дуугүй хувцасла. Очоод юу хийхээ мэдэх болно гэж зандарсан. Төдөлгүй зочид буудалд ирсэн.

- Зочдод сайн үйлчил. Тэднийг хангах нь та нарын үүрэг. Эсэргүүцвэл Та нарыг зодно. Хүчээр биеийг чинь үнэлүүлнэ. Үйлчлүүлэгч гомдол гаргавал цалин мөнгөнөөс чинь хасна гэж анхааруулсан. Тэгээд биднийг нэг нэгээр нь буудлын өрөөнд оруулсан. Над дээр төдөлгүй нэг Турк эр орж ирсэн. Шууд л хүчиндэх гэж оролдсон учир түүнтэй зодолдсон. Шуугианаар хоёр эр нэмэгдэж орж ирээд, намайг зодож, хүчээр бие үнэлүүлсэн. Дараа нь намайг хүлдэг болсон. Мөн хар тамхинд мансууруулсан. Ийм байдлаар би 2 сар орчим хугацааг Туркэд өнгөрүүлсэн. Би утас олж нөхөр лүүгээ залгаж, намайг эндээс аваач гэж чарласан.

Нөгөө намайг Туркэд гаргадаг Влад гэгч эр нөхөр лүү минь залгаж:

-Таны эхнэрийг 1000 ( нэг мянган) ам.доллараар зарсан гэдгээ дуулгасан байдаг. Нөхөр маань түүнийг яаж ч чадаагүй. Учир нь түүнийг алдчихвал, түүнээс холбоо тасарвал Туркэд байгаа намайг олох боломжгүй болно гэж тэвчсэн байдаг. Нөхөр минь намайг худалдан авч, биеийг үнэлүүлж байсан Апо-той Владаар дамжин холбогдож, Туркэд ирж намайг сар орчим цуцалтгүй хайсны хүчинд олж, буцаан худалдан авсан. Апо бол Украйн эхнэртэй Турк эр. Түүний эхнэрийг Мария гэдэг ч, жинхэнэ нэр Татьяна юм.

Тэр бол нөхрийнхөө хамт Украйн, Молдав, Орос охидыг Туркэд худалдаалдаг хүн чанаргүй эмэгтэй. Эхний өдрүүдэд бид 50-60 үйлчлүүлэгчид дарагдаж байв. Үнэндээ 24 цаг зогсолтгүй боолын хөдөлмөр эрхэлсэн.

Эзэн болох Апо бидэнд сарын 500 ам.долларын цалин амлах ч, олгох нь үгүй. Уул нь энэ 10 сар хөдөлмөрлөөд 5000 ам.доллар төлчихвөл эрх чөлөөтэй болох юм. Гэтэл элдэв шалтаг тоочоод цалингаа бүрэн олгохгүй, заримдаа бүр хасна. Үйлчлүүлэгч гомдол гаргасан гэдэг нь цалин хасах хамгийн том шалтгаан байлаа.

Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь " экстра секс" хийхийг шаардана. Энэ нь бэлгэвчгүй сексийн харьцаа юм. Нөгөө талаар хоёулаа орж ирээд, гурвалсан секс хийхийг тулгана. Ер нь бол тэд бидэнтэй боол шиг харьцаж, юу хүссэнээ хийж байсан. Аз болж нөхөр минь намайг тэндээс очиж авчирсан. Туркийн цагдаа санаатай ч юм уу алдаа гаргаж, гэмт хэрэгтнийг үргээснээр нөхөрт маань хор болсон байдаг.

Харин Англи улсад төвтэй Хүний эрхийг хамгаалах үндэсний төвийн мэргэжилтнүүд, тусгай алба ажилласны хүчинд намайг сулласан. Эх орондоо ирээд Владыг шүүхэд өгсөн боловч, Украйн шүүхээр түүнд 5 жилийн ял оноож, түүнийгээ тэнсэн болгон хувиргасан. Молдав улс, Молдавын шүүх ийм л гутамшигтай шийдвэр гаргалаа гэж Катя мэдүүлсэн байна.

 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?