МАН-ЫН ЭРХ БАРИГЧИД АРД ИРГЭДЭЭРЭЭ ОН ДАМЖИН ДААЖИГНАЖ БАЙНА

2021-01-03  

2020 оны 11-р сард Засгийн Газраас гаргасан түүхэн шийдвэр утга учраа гээж эхэллээ. 2020 оны 12 дугаар сараас эхлэн Монгол улсын газар нутагт үйл ажиллагаа эрхэлж буй ( Уул уурхай, архи пивоны үйл ажиллагаа эрхлэх нэр бүхий цөөн байгууллагыг үл оролцуулан) бүх ААН, өрх гэрийн дулаан, цахилгаан, усны үнийг тэглэсэн Засгийн Газрын шийдвэрийг Монголын нийгэм тухайн үед дээр, дооргүй талархан угтсан. Дундаж давхаргыг ядуурлын ангал руу унах аюулаас аварч хамгаалсан эдийн засгийн маш эрүүл саруул шийдвэр ( control.mn) гэж дүгнэсэн. Харамсалтай нь, Монголын Засгийн газар маргаашнаас нь л энэ шийдвэрээсээ ухарч, мөрдөх журам гаргах нэрээр гуйваж эхэлсэн. "- Өмнөх жилийн тухайн сарын зардалтай тэнцэх хэмжээний төлбөрөөс ААН, айл өрхийг чөлөөлж, илүү гарсныг нь төлнө" гэсэн журмыг ЗГ-ын тогтоолын араас нь гаргасан. Тэгсэн ч гэсэн ард иргэд Засгийн газартаа итгэж, талархсан хэвээр үлдсэн. Гэтэл асуудал өөрөөр эргэсэн. Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын цахилгааны бичилтийг өмнөх сарын бичилтээс 2-3 дахин илүү өсгөн бичсэн тухай гомдол сошиалаар өрнөсөн. Үнэгүй өгөх цахилгааныхаа үнийг үнэтэй төлөх сард нь нөхөж авья гэж байгаа юм шиг төлбөрийг дэндүү өндөр бичсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Ард иргэдийн зүгээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн 11-р сарын цахилгааны бичилтийг зохих хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Бодвол шалгаж, тогтоох байх.

Эхний гомдол, бухимдал тасраагүй байтал, дараачийн даажигнал нь он гарангуут үргэлжиллээ . 2021 оны 1-р сарын 2-ны өдөр хийсэн Хэвлэлийн бага хурлаар ААН, айл өрх 2021 оны нэгдүгээр сард гарах цахилгааны үнийг ч бас өөрсдөө төлнө гэж зарлалаа. 2020 оны 11-р сарын ашигласан цахилгаан, дулааны бичилтийг 2021 оны 1-р сард бичилт хийж буй гэх ичгүүргүй тайлбарыг тус Хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагч хийлээ. Ингэж л 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сард ард иргэдээ он дамжуулан доромжилж, ичгүүргүйгээр тохуурхлаа. Бас л ард иргэдийнхээ халаасыг нимгэлэх, үлдсэн хуримтлалыг нь "саах " арга саам сэдсэн бололтой.

Ард иргэдийн нуруун дээр ирэх эдийн засгийн ачааллыг хөнгөлөх Засгийн газрын Шийдвэр гарснаас хойш 3 сар өнгөрлөө. Монгол улсын ерөнхий сайд Хүрэлсүхийн шийдвэр эцсийнх биш аж. Түүний шийдвэрийг яаж гуйвуулж, даажигнал, тохуурхал болгодгийг ард иргэд он дамжин мэдэрч байна.

Ц. ЭНХБАТ

Энэ байгууллагын 2020 оны 11, 12 дугаар цахилгааны бичилтийг шалгуулах хүсэлтэй иргэд Control.mn сайт руу хандана уу?

 

70008912
 
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?