ГЭРЭЭСЭЭ ГАРААД СУРАГГҮЙ БОЛСОН ӨНДӨР 83 НАСТАНЫГ 18 ХОНОГИЙН ДАРАА НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛЖЭЭ

2021-01-03  

Гэрээсээ гараад сураггүй болсон өндөр настны цогцсыг 18 хоногийн дараа олжээ. 

Өнгөрөгч оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон 83 настай Д-гийн цогцсыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нэгдүгээр сарын 2-ны орой олсон. Талийгаачийн ар гэр, цагдаагийн байгууллагынхан энэ хугацаанд түүнийг хайсаар байсан боловч сураг гаралгүй өдийг хүрсэн юм. 

Талийгаачийн цогцсыг жүжигчин Д-ны автомашинаас нас барсан байдалтай олжээ. Жүжигчин Д: арван хэд хоногийн өмнө клугер маркын автомашиных нь аккумлятор суусан учраас хаалгыг нь хааж чадалгүй...-р байрны гадна онгорхой орхисон аж. Хэд хоног машин дээрээ очиж чадаагүй бөгөөд тэр өдөр очиход ийм хүнд хэцүү нөхцөл байдал угтсан байна.  

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна. 

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?