БНСУ-Д ХАЛДВАРААР НАС БАРСАН ХҮНИЙ ТОО 1000 ДАВЛАА

2021-01-05  

БНСУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 1000 давлаа гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлэв.

БНСУ-д цар тахлын гурав дахь давлагааны улмаас өнгөрсөн сард халдвараар нас барагсдын тоо олноор нэмэгджээ. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан хүний тоо 28-аар нэмэгдсэнээр 1007-д хүрсэн байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, “COVID-19”-өөр нас барсан тохиолдлуудын 295 нь Сөүл хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид, 204 нь Сөүлд, 203 нь Дэжон хотод бүртгэгджээ.

БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо өнгөрсөн 12 дугаар сарын 15-наас хоёр оронтой тоогоор нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн мягмар гарагт хамгийн олон буюу 40 хүн нас барсан байна.

Мөн нас барсан хүмүүсийн дийлэнх нь 70-аас дээш насны, асрамжийн газар, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс байжээ.

“COVID-19”-ийн улмаас нас барсан анхны тохиолдол өнгөрсөн оны хоёрдугаар сард бүртгэгдсэн БНСУ-д халдвар авсан өвчтөнүүдийн нас баралтын дундаж түвшин 1.55 хувь байна. 

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?