БЯЦХАН ОХИНЫ ҮХЭЛ СОЛОНГОС УЛСЫГ ЦОЧРООГООД БАЙНА.

2021-01-05  

14 сартай бяцхан үр үрчлүүлсэн эцэг эхийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй цочирдом үйл явдал Өмнөд Солонгос улсад газар аваад байна.

2021 оны 1 сарын 2-ны өдөр SBS хэвлэл мэдээллийн сувгаар "Бяцхан охин 2020 оны 10 сард буюу Сөүл хотод амьдардаг хосуудад үрчлэгдсэнийхээ 271 хоногийн дараа нас барсан" гэж мэдээлэв. 

Бяцхан охин 2020 оны 1 сард үрчлэгдсэн бөгөөд түүнийг үрчилж авсан гэр бүл 4 настай охинтой бөгөөд ээж нь орчуулагч бол аав нь хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг байжээ.

 Тэд гэр бүлээрээ Солонгос улсын боловсролын хэвлэл мэдээллээр хүүхэд үрчилж авах талаар хүртэл  мэдээлэл өгч сурталчилж байжээ.

Тэд 2020 оны 7-9 сарын хооронд бяцхан охиныг өдөр өнжүүлэх газар өгөхөөс татгалзан гэртээ өсгөж өөрсдөө хардаг байжээ. Энэ хугацаанд охин 6 удаа л олон нийтэд харагдсан байна.

SBS хэвлэл мэдээллийн агентлагын мэдээлж буйгаар охины бие хөхөрсөн байдалтай байгааг өдөр өнжүүлэх газрын ажилтан олж харан ээж аав нь охинтойгоо ёс бусаар харьцаж буйг цагдаад анх удаа мэдээлсэн байна.  

Гэвч ээж аав нь “Магадгүй массаж хийхдээ хэт их хүчээр дарсан бололтой” гэж цагдаад мэдүүлэг өгсөн байна.

Хоёр дахь цагдаагийн дуудлага нь дэлгүүрийн гадаа машин дотор охин ганцаараа байгааг мэдээлсэн боловч цагдаа нар нотлох баримт болон гэрч байхгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан байна.

Бяцхан охин 2020 оны 10 сарын 13-нд Мок Дон эмнэлэгт нас барсан бөгөөд түүний бие хөхөрсөн, яс нь олон газраа хугаралтай байсан, толгойндоо гэмтэлтэй байсныг эмч гэрчлэн цагдаад мэдэгджээ.

Солонгос улсын шүүхийн шилжилгээгээр охин гадны нөлөөнөөс болж дотуур цус алдалт их байсан гэж дүгнэжээ. Охин нас барахдаа 16 сартай ердөө 8 кг жинтэй байсан бол үрчлүүлэхдээ 9 сартай 9 кг жинтэй байжээ.

Цагдаагийн албанаа охиныг үрчилж авснаас хойш сарын дараагаас хүчирхийлж эхэлсэн байж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Энэ төрлийн хүүхдийн хүчирхийллийн хэрэг нь БНСУ-д хамгийн ихдээ 15 жилийн хорих ялтай байдаг ч олон нийт хэрэгтнийг цаазаар авахыг шаардаж байгаа юм байна.

Хөх ордон нь  200,000 хүний гарын үсэгтэй хүсэлтийг хүлээн авсны дараа "Яллах дүгнэлтийг шинэчлэх тухай" хэлэлцдэг бол энэ удаагийн хэрэгтэй холбоотой 230,000 хүний гарын үсэг бүхий хүсэлт 2020 оны 12 сарын 20 өдөр Хөх ордонд хүргэгдсэн байна.

Тэгвэл БНСУ-ын эмэгтэйчүүдийн хуульчдын холбооноос өчигдөр буюу 2021 оны 1 сарын 4 өдөр хэрэгт холбогдсон гэр бүлийг цаазаар авах байр суурьтай байгаагаа илэрхийлэн “Ийм үйлдэл хийсэн хүмүүс цаазаар авах ялаас мултрах ёсгүй” хэмээжээ.

Тус холбооны мэдээлж буйгаар 2018 онд 28 хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс болж нас барсан, Өнгөрсөн жил эрх баригчид хүүхдийн  эрхийг хамгаалах талаар хүчин чармайлж гаргаж байгаа гэсэн боловч үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй байна гэж шүүмжлэв.

Мөн энэ хэрэг нь цагдаа нарт ч гэсэн том сургамж болснийг дурдав. Охинтой холбоотой нийт гурван удаагийн дуудлага ирсэн ч цагдаа нар чухалчилж үзээгүй гэж буруутгагдав.

Эх сурвалж: Korea JoongAng Daily

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Болд:Хм муухай юм 2021-01-05
Bolormaa:Mash tiim hertsgii muuhai tiim yum bj bolowuu gemeer sanagdlaa 2023-07-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?