АФРИКТ ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 2.85 ДАВЖЭЭ

2021-01-06  

Африк тивд коронавирусийн халдвар авсан хүний тоо  2 854 971-д хүрлээ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гарагт мэдээллээ.

Африкийн Холбооны Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, Африкт мягмар гаргийн байдлаар “COVID-19”-өөр халдварласан 2 361 900 хүн эдгэрч, 67986 хүн нас баржээ.

Африкийн орнуудаас Өмнөд Африк, Марокко, Тунис, Египет, Этиопт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрээс “COVID-19” халдвар хамгийн их тархсан Өмнөд Африкт 1 113 349 хүн халдвар авч, 30011 хүн нас барсан байна.

 

Эх сурвалж: АДДИС-АБЕБА. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?