Африк тивд коронавирусийн халдвар авсан хүний тоо 2 854 971-д хүрлээ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гарагт мэдээллээ.
Африкийн Холбооны Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, Африкт мягмар гаргийн байдлаар “COVID-19”-өөр халдварласан 2 361 900 хүн эдгэрч, 67986 хүн нас баржээ.
Африкийн орнуудаас Өмнөд Африк, Марокко, Тунис, Египет, Этиопт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрээс “COVID-19” халдвар хамгийн их тархсан Өмнөд Африкт 1 113 349 хүн халдвар авч, 30011 хүн нас барсан байна.
Эх сурвалж: АДДИС-АБЕБА. /Xinhua/