ТРАМПЫН ТВИТТЕР, ФЭЙСБҮҮКИЙГ 24 ЦАГААР ХААЛАА

2021-01-07  

2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр Вашингтон эмх замбараагүй байдалд автсан. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Байденыг конгрессоор батламжлах тэр мөчид Трампын талыг баримтлагчид Цагаан ордон луу дайрсан. Харуул хамгаалалт гал нээсний улмаас босогчдын дундаас нэг эмэгтэй газар дээрээ нас барж, олон хүн шархадсан байна. Босогчид улайрч, үүд хаалгыг эвдлэн, нулимс асгаруулагч хий ашиглан дайрснаас хамгаалалтын алба ч ажлын байраа орхиж зугтааснаас босогчид Конгрессийг эзэлжээ. Конгрессийн гишүүдэд хорт хийн баг өмсгөн нэг нэгээр нь ордноос нь гаргаснаар АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийг батламжлах хурал тасалдав. - Та нар тэмцлийг хүссэн билүү? Нуугдацгаа! Дайн эхэллээ гэж хэлсний төлөө АНУ-ын Нисэх хүчний ахмад дайчин эмэгтэйг газар дээр нь буудав. Одоо тэр эмэгтэйг Америкийн ардчиллын жинхэнэ баатраар нэрлэж байна.

Босогчид конгрессийн ордонд дураар авирлаж, сандал ширээгээ нь хугачин, сонгуулийн дүнгийн хуудас бүхий хэд хэдэн цүнхийг авч одсон байна. Шинээр ерөнхийлөгчөөр сонгогдсон Жон Байден нөхцөл байдлыг намжаахын тулд Трампад хандан телевизээр үг хэлэхийг уриаллаа. Босогчдоо татахыг, дэгдээсэн үймээн самууныг зогсоохыг түүнээс шаардлаа.

Үймээн дэгдсэнээс хойш 3 цагийн дараа байдал намжсан. Үндэсний гвардийнхан ирж, бослогыг дарж, ордны хэвийн байдлыг хангалаа.  -Конгрессийн ордонд болсон хүчирхийлэлтэй хатуу хариуцлага тооцох болно. Хүчирхийлэл ялдаггүй гэдгийг үзүүлнэ. Хүчирхийлэл бол ялалтын хөзөр ч биш. Эрх чөлөө ялдаг. Энэ бол хүчирхийлэгчдийн ордон биш, Америкийн ард түмний ордон. Эрх чөлөөний билэг тэмдгээ хадгална гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Конгрессийн ордныг чөлөөлж авсны дараа телевизээр хэллээ.

-АНУ -ын ардчилал утгаа алдсан. Тэд дэлхийд ардчиллын үлгэр жишээ орон гэдэг нь нурлаа. Тэд цаашид бусдад сургах эрхгүй боллоо гэж Оросын ГЯЯ-ны төлөөлөгч Мария Захарова дүгнэлээ. - Ийм өнгөт хувьсгалыг бананы улс оронд л хийдэг. Ардчиллын өлгий АНУ -д л биш шүү гэж Буш онцоллоо. Бослого үймээн АНУ-ын бүх мужид өрнөсөн байна. Харин энэ бүхэнд Трамп юу ч хэлж чадсангүй. Учир нь түүний твиттер болон фэйсбүүкийг 24 цагаар хаасан байна. Болохгүй бол сошиалд нэвтрэх бүх нүх сүвийг нь хаахаа АНУ-ын засаг захиргаа мэдэгджээ. - Эмх замбараагүй бослого үймээний захиалагч нь Трамп. Түүнд хариуцлага тооцох ёстой гэж дэд ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ.

 

Ц.БАТАА
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?