АНУ-Д ШИНЭ ХУВИЛБАРААР ХАЛДВАРЛАСАН 50 ГАРУЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2021-01-07  

 Их Британид анх илэрсэн коронавирусийн шинэ хувилбараар халдварласан 52 тохиолдол илэрлээ гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв лхагва гарагт мэдээллээ.

Тодруулбал, Калифорни муж улсад 26, Флорида муж улсад 22, Колорадо муж улсад хоёр, Жоржиа, Нью-Йорк муж улсад тус тус нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Шинэ хувилбар илүү хурдан халдварладаг боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байгаа юм.

Мэргэжилтнүүдийн хувьд АНУ-д шинэ хувилбараар халдварласан илүү олон тохиолдол бүртгэгдсэн байж болзошгүй гэж үзэж, хувьссан вирусийг илрүүлэх шинжилгээг сайн хийхгүй байна хэмээн шүүмжилж байгаа ажээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв ирэх хоёр долоо хоногт шинжилж буй сорьцын тоог хоёр дахин нэмэгдүүлж, долоо хоногт 6500-д хүргэнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногийн ням гарагт мэдэгджээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?