ХЯТАД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХАА АНУ-Д ХАТУУ САНУУЛЛАА

2021-01-07  

 “Alipay” тэргүүтэй Хятадын хэд хэдэн төлбөрийн системийг хянадаг, хөгжүүлдэг хүмүүсийн эсрэг Америк хориг авсны хариуд БНХАУ-ын эрх баригчид сөрсөн арга хэмжээ авна.

Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.   

“АНУ гадны компаниудад үндэслэлгүйгээр шахалт үзүүлснээрээ эрх мэдлээ урвуулан ашиглаж байна. Иймэрхүү арга хэмжээнүүд нь хятадын компаниудад нөлөөлөх хэдий ч хамгийн түрүүнд америкийн хэрэглэгчид хохирно. Харилцан хүндэтгэлийн тэгш эрхийн үндсэн дээр алхам хийж эхлэхийг бид АНУ-аас шаардаж байна” хэмээн тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр АНУ бусад орны арилжааны байгууллагуудад шахалт үзүүлэх хэдий ч хакерын эзэнт гүрэн болсон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. АНУ иргэдээ төдийгүй бусад улсын тэр дундаа холбоотнуудынхаа иргэдийн яриаг нууцаар сонсдог” гэж тэрбээр мөн хэлэв.

Санхүү, технологийн “Ant Group” компанийн “Alipay” төлбөрийн системийн хавсралтаас гадна “CamScanner”, “QQ Wallet”, “SHAREit”, “Tencent QQ”, “VMate”, “WeChat Pay”, “WPS Office” зэрэг хятадын программуудыг хөгжүүлдэг хүмүүстэй гүйлгээ хийхийг хориглосон захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь гарын үсэг зуржээ. 

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Риа Новости/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?