ВАШИНГТОНД БОЛСОН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫН ҮЕЭР ДӨРВӨН ХҮН АМИА АЛДЖЭЭ

2021-01-07  

 АНУ-ын нийслэл Вашингтон хотод лхагва гарагт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр дөрвөн хүн амиа алдсан байна. Энэ тухай хотын цагдаагийн дарга Роберт Конти мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, Конгрессын байрны хажууд нэг эмэгтэй сумны шарх авсны улмаас нас барсан байна. “Түүнийг хотын эмнэлэгт хүргэж, амийг нь аврахыг оролдсон боловч нас барсан. Үүнээс гадна, Капитолийн ордны ойролцоо нэг эмэгтэй, хоёр эрэгтэй амиа алдсан гэсэн мэдээлэл ирсэн” гэж Конти хэлсэн байна.

Амиа алдсан гурван тохиолдол эмнэлгийн яаралтай тусламж авч чадаагүйтэй холбоотойг цагдаагийн дарга тэмдэглэсэн байна. Амиа алдсан хүмүүс бүгд насанд хүрсэн хүмүүс байжээ.

Цагдаагийн газрын даргын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр 14 орчим цагдаа гэмтэж, хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Эх сурвалж: МОСКВА. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?