"БОЛОР ЦОМ -2020" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ХОЙШИЛНО

2021-01-08  

Нэгдүгээр сарын 9. Энэ өдөр бол Монголын Зохиолчдын Эвлэлийн мэндэлсэн өдөр. Жил бүрийн өдийд Монголын яруу найрагчдын Их Чуулган болох "Болор цом" зохиогддог уламжлалтай. Түүнийг нь МҮОНРТВ бичиж, уламжлалт Цагаан сарын баяраар цацаж ирсэн. - Цагаан сараар хоёр л наадмыг Монголчууд шимтэн үздэг. Нэг нь Цагаан сарын үндэсний бөхийн барилдаан. Хоёр дахь нь Болор цомын наадам гэж Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нэгэн удаа хэлж байсан. Тэгвэл энэ жилийн Цагаан сараар үзэгч олон маань Болор цомыг өнжих болсон байна.

- Ковид-19 цар тахлын дэгдэлт улам нэмэгдлээ. Хорио цээр үргэлжилж буй. Тиймээс яруу найргийн хорхойтнуудыг нэг дор нь олноор нь цуглуулах боломжгүй боллоо. Шилдэг ном, бүтээл шалгаруулдаг " Алтан -Өд" утга зохиолын оны дээд шагналыг онлайнаар хийхээр төлөвлөж байна. Болор цом-ын хувьд хорио тавигдахыг хүлээзнэх шийдвэрийг гаргалаа гэж Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Саруулдалай Control.mn сайтад тодруулга өглөө.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?