ТВИТТЕР ТЭР ЧИГТЭЭ КОММУНИСТ БОЛЖЭЭ

2021-01-10  

Твиттер цэнхэр бялзуухай байхаа больжээ. Тэр улаан өнгийн, алх+ хадуур бүхий улаан тагтаа боллоо гэж эрх чөлөөгөө дээдэлсэн АНУ-ын ард иргэд дүгнэж байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын аккаунтыг Твиттер компанийн зүгээс бүх насаар нь хаасан байна. Трамп сонгуульд ялагдсан ч, хараахан ажил төрлөө шилжүүлээгүй учир АНУ-ын тангараг өргөсөн ерөнхийлөгч хэвээр. Гэтэл ерөнхийлөгч Трампыг төдийгүй, зөвлөх Стивен Беннон, Майкл Флинн, хуулийн зөвлөх Сидни Павел зэрэг түүний бүх багийнхны твиттерийг хааж, " жинхэнэ" утгаар нь сошиал ертөнцөд " цэвэрлэгээ" хийжээ. Уур хилэн нь бадарсан Трамп твиттертэй зэрэгцээ ижил төстэй компани байгуулж чадахаа ч мэдэгдлээ.

Түүнтэй зэрэгцэн:

- АНУ- ын сошиал ертөнц зөвхөн нэг талыг баримтлагч болжээ . Өөр бусад үзэл бодлыг зөвшөөрч чадахгүйд хүрчээ. Америкийн интернет ертөнц эрх чөлөөгөө алдлаа гэж жирийн ард иргэд нь твиттерт жиргэх нь олширчээ. Энэ өдрүүдэд Твиттер компанийн хувьцааны үнэ ч 4 хувиар унажээ. Твиттер уул нь Трампад өртэй шахуу юм. Ерөнхийлөгчөөр ажиллах 4 жилийн хугацаандаа Д.Трамп ард иргэдээ жинхэнэ утгаар нь твиттер ашиглаж сургасан гэдэг. Твиттерийг гадаад ертөнцтэй харьцах гол хэрэгсэл болгосон, сургасан хүн бол яах аргагүй Трамп. Түүний хувьд, нэг өдөрт 200 удаа жиргэж байсан нь дээд рекорд болсон байдаг. Тэгвэл ийм ачтай хүнийхээ, түүний багийн амыг хамхиж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Твиттер хаалаа. 88 сая дагагчтай Трампын твиттер ганцхан хоногт хоосорлоо. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь хаагдлаа. Ганц Трампын биш, зөвлөх, шадар туслахуудын, цаашлаад түүнтэй үзэл бодол нэгтэй бүх хүмүүсийн аккаунтыг хаасанд Трампын талыг баримтлагчид эрс дургүйцэж байна. Харин үүний хариуд: - Сайтар хийсэн судалгаанд үндэслэн, хүчирхийлэл дахин гарахаас урьдчилан сэргийлж, энэ бүхнийг хийхэд хүрлээ гэж Твиттер компанийн зүгээс тайлбар хийсэн байна.

Гэхдээ л твиттерийн зүгээс ерөнхийлөгч Трампын өөдөөс шууд гараа өргөөгүй байдаг. -Миний амыг хамхиж, дууг хорьж чадахгүй. Твиттерийг хаасан ч өөр сувгаар үзэл бодлоо илэрхийлэх болно гэж тэр илэрхийлсэн. Гэвч фэйсбүүк, инстаграмын зүгээс түүнийг мөн л ижил шахсан. Трампын энэ мэдэгдлийг ч Твиттер тэр дор нь устгасан. Энэ бүхэнд нөгөө ардчилсан, ардчиллын өлгий гэж өөрсдийгөө нэрлэх дуртай америкчууд юу хэлж байна?

- Бүгдийг устгаж, боож хааж чадахгүй. - Твиттер улаан хувьсгалч болжээ гэж дүгнэхээс цаашлахгүй байна. Харин Трамп: Өнгөрсөн жил Антафа үймээн самуун дэгдээж, хүчирхийлж байхад ийм арга хэмжээг авахгүй юугаа хийж байсан юм бэ? Урьд өмнө хэзээ ч ийм юм тохиолдож байсангүй гэж Трамп хариу барилаа.

-Үймээн самуунаас айх хулчийх шаардлагагүй. Тэд чинь хүмүүс. Хүмүүс болсон хойно хүний зан төрх илэрнэ гэж Нэнси бичсэн бол, - Хуурамч дүр төрх шиг аймшиг гэж байхгүй гэж 10 сая дагагчтай Пралер Трампыг өмгөөлж байр сууриа илэрхийллээ. Харин үүний хариуд Твиттер, Аппле, Амазон компаниуд түүнийг хасахаа сүрдүүлж, Google компани түүний постыг устгалаа. Трамп ажлаа өгөхөд 11 хоног үлдсэн. Ямар ч гэсэн энэ 11 хоногт түүнийг сошиалаас хассан байна. Харин Трампын зүгээс арга хайж, үзэн ядагч дайсан гэж нэрлэдэг Ираны сошиал ертөнцийг үзэл бодлоо илэрхийлэх цорын ганц талбар гэж ханджээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?