ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ВАКЦИНЖУУЛАЛТАД ЗОРИУЛЖ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЦУГЛУУЛЖЭЭ

2021-01-10  

 Хөгжиж буй орнуудад коронавирусний вакцинжуулалтыг явуулах зорилгоор Их Британи нэг тэрбум ам.долларын санхүүжилт татжээ.

Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Их Британийн байнгын төлөөлөгчийн газар мэдэгдсэн байна.  

“Илүү эмзэг улс орнуудад цар тахлын дэгдэлтийг зогсоож, коронавирусний вакциныг нэвтрүүлэхэд нь туслахын тулд олон улсын хандивлагчдаас одоогоор нэг тэрбум ам.долларыг цуглуулаад байна” хэмээн дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсан байна.   

“Энэ мөнгийг “COVAX AMC” механизмын нэмэлт санхүүжилтэд зарцуулна. Энэхүү нэмэлт санхүүжилтэд манай улс 548 сая ам.долларын хувь нэмэр оруулсан. Энэ мөнгөөр хөгжиж буй 92 орныг 1 тэрбум тун вакцинаар хангах боломжтой юм” хэмээн мэдэгдэлд мөн дурджээ. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?