ЯПОНД МЯНГА ОРЧИМ АВТОМАШИНЫ ТҮГЖРЭЛ ҮҮСЖЭЭ

2021-01-10  

 Японд их хэмжээний цас орсны улмаас төв хэсгийн Фүкүи мужид  мянга гаруй автомашины түгжрэл үүссэн тухай эрх баригчид мэдэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Фүкүи мужийн захиргаа түгжрэлийг арилгахад туслах цэргийн отрядыг илгээхийг Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчинд уриалжээ.

Япон тэнгисийн эрэг, Хоккайдо аралд өнгөрсөн долоо хоногоос их хэмжээний цас үргэлжлэн орсоор байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас орон нутгийн агаарын тээврийн компаниуд 500 гаруй нислэгээ цуцалжээ.

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?