ХЯТАДЫН ХЭБЭЙ МУЖИД ӨЧИГДӨР ДОТООДЫН ГАРАЛТАЙ 33 ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2021-01-11  

Хятадын хойд нутгийн Хэбэй мужид ойрын өдрүүдэд дотоодын гаралтай халдварын тохиолдлууд нэмэгдэж бүртгэгдсээр байна.

Энэ сарын 7-ны өдөр тус мужид дотоодын гаралтай 33 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд үүнээс 31 нь Ши Жиажуан хотод, 2 нь Шинтай хотод тус тус бүртгэгдэв.

Түүнээс гадна шинж тэмдэггүй халдвар тээгч 39-өөр /Ши Жиажуан 35, Шинтай 4/ нэмэгдсэн байна.

Ши Жиажуан хотын Гаочөн дүүргийг бүхэлд нь өндөр эрсдэлтэй бүс, Шинтай хотын 8 газрыг дунд эрсдэлтэй бүсэд хамааруулав.

Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, эх газрын Хятадад өчигдөр шинээр 53 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 37 нь дотоодын гаралтай, 16 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Дотоодын гаралтай халдваруудын 33 нь Хэбэй мужид, 2 нь Ляонин мужид, Бээжин хот болон Хармөрөн мужид тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Бээжин 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?