АФРИКТ ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 3 САЯ ДАВЖЭЭ

2021-01-11  

 Африкт коронавирусээр халдварласан хүний тоо 3 сая давжээ.

Энэ тухай Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.

“Африкт халдвар авсан хүний тоо 3 021 769-д хүрчээ. Үүнээс 72 121 нас барсан тохиолдол бүртгэгдсэн бол 2 450 492 хүн эмнэлгээс гарсан” хэмээн мэдэгдэлд дурдав.

Халдвар авсан тохиолдлуудын дийлэнх нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс, Марокко, Египет, Тунис, Этиопт бүртгэгджээ. 

Өмнөд Африкт эхэлсэн цар тахлын хоёр дахь давлагаа нь мутацид орсон коронавирусээс үүдэлтэй гэж тус улсын эрх баригчид 12-р сарын 21-нд мэдэгдсэн юм. “501.V2” гэж нэрлэсэн шинэ хувилбар хоёр сар орчмын өмнө Энэтхэгийн далайн эрэгт орших Зүүн Кейп мужийн Нельсон Мандела Бэй тойрогт илэрчээ. Өмнөд Африкийн эрдэмтдийн хэлж буйгаар, шинэ хувилбараар залуус голдуу халдварлаж байгаа аж.

 

Эх сурвалж: ПРЕТОРИЯ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?