ҮСЧИН, ГОО САЙХНААС БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭГДЛЭЭ

2021-01-11  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамжаар 2021.01.11-нээс дорхи нэр дурдсан байгуудлагууд үйл ажиллагаагаа нээнэ:

- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

- Барилгын материалын худалдаа

- Модны зах

- Авто техникийн зах

- Ресторан, кафе, цайны газар

- Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп

- Хувцас захиалга засвар үйлчилгээ

- Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ

- Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар

- Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар

- Цүнх захиалга - Нүдний шил захиалга, засвар

- Цоож түлхүүр, цаг засвар - Хими цэвэрлэгээ, угаалга

- Гэрэл зураг

- Айл нүүлгэх үйлчилгээ

- Эд бараа түрээслэх үйлчилгээ

- Нийтийн бие засах

- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

- Авто засвар, дугуй засвар

Үйл ажиллагаагаа эхлүүлж буй дээрхи байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах юм байна. Тус захирамжид халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хандан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг ханган, нийт ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, үлдсэн ажилтнуудаа гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Нийслэл хотын ХМА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?