ТРАМП БОЛ ПУТИНЫ "ЗАРЦ"

2021-01-11  

Трамп Оросуудтай улс төр, санхүү- эдийн засаг, хувийн чухам ямар холбоо сүлбээтэйг би хэлж мэдэхгүй ч тэр бол Путины зарц юм гэж АНУ-ын спикер Нэнси Пелоси Трампыг нэрлэлээ. Юу ч хийхээс буцахгүй, тэнцвэрээ алдсан, маш аюултай хүн манай төрийн жолоог атгасан хэвээр байна. Тэр маш хүнд гэмт хэрэг үйлдсэн учир зохих гэсгээлээ хүртэх ёстой. Тэр Холбооны хуулиар өөрийгээ хамгаалж чадна гэж санаж байх шиг. Магадгүй. Гэхдээ Мужийн хуулиар тэр заавал ял сонсох болно. Түүний эсрэг Нью- Йорк хотод хавтаст хэрэг нээсэн.

Тэр бол Капитолд үймээн самуун, эмх замбараагүй байдал үүсгэхийг уриалсан гэмт хэрэгтэн. Өдөөн хатгагч. Энэ үйлдлийнхээ төлөө тэр хариуцлага үүрнэ. Энэ үймээн самууны үеэр 5 хүний амь үрэгдсэн. Энэ хүмүүсийн амийг Трампаас нэхэх болно гэж Ненси хэллээ.

 

Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?