КАЗАХСТАНЫ ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛЬД " НУР- ОТАН" ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2021-01-11  

Эрх баригч Нур-Отан нам Казахстаны Парламентийн доод танхимын нийт суудлын 72 хувийг авсан байна. Парламентад ээлжит ялалт байгуулсан намын нөхдөдөө Казахстаны ерөнхийлөгч асан Нурсалтан Назарбаев баяр хүргэлээ. - Казахстаны ард түмэн Та бидний намыг дахин сонголоо. Хүн ардынхаа сайн сайхан амьдрал, улс орныхоо хөгжлийг түргэсгэх хариуцлагатай үүрэг дахин ногдлоо. Амжилт хүсье гэж тэр намын удирдлагатай уулзах үедээ хэлснийг Россия -24 телевиз шууд дамжууллаа. Сонгуульд болзол хангасан улс төрийн 5 нам оролцсоноос 2 нам нь 7 хувийн босгыг давж чадаагүй учир парламентад суудалгүй үлджээ. Ийнхүү Казахстаны Парламент улс төрийн 3 намаас бүрдлээ. Санал өгөх ирц 63 хувь хүрлээ гэж Казахстаны хэвлэл мэдээллээ.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?