2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр буюу өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километр анх сумын баруун ур зүгт 30 километрийн зайд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болсон хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Өглөөний 05:35-д 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж, унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл болон эд зүйлс чичирхийлсан гэж мэдэгджээ.
Мөн олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагаар мэдээллээр ОХУ-Монгол улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад М6.8-ийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Монгол улсад ийм хүчтэй газар хөдлөлт 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ.
Газар хөдлөлтийн үед 10- р хорооллын иргэд гэрээсээ гарч гадаа зогсож, өөрсдийгөө болон хайртай гэр бүлээ сайн хамгаалж байна.

Ханх сумд хамгийн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд өглөөний 8:20-8:45-ийн хооронд дахин 2 удаа хүчтэй газар хөдөлж байшингийн хана цуурсан. Гурван цагийн турш энэ голомтон дээр хүчтэй чичирхийлж байхад 2014 онд суурлиулсан онцгой байдлын шуурхай удирдлагын төвийн 80 ширхэг дуут дохионы нэг нь ч иргэдэд анхааруулж ажилласангүй.

Цаашид бид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авах шаардлагатай цаг үе нэгэнт иржээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа