КИМ ЧИН УН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛЛОО

2021-01-12  

Зургаан өдөр хуралдсан Хойд Солонгосын Коммунист Намын 8 дугаар Их Хурлаас намын дарга Ким Чин Уныг намын ерөнхий нарийн дарга болгон шинэчлэн томилсон тогтоол гаргасан байна. Түүнээс өмнө Хойд Солонгосын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хоёрхон хүн эрхэлж байсан түүхтэй. Тэр нь түүний аав Ким Чин Ир, өвөө Ким Ир Сен хоёр л байв. - Намын Их Хуралд Ким Чин Ун улс төрийн илтгэл тавьсан бөгөөд, - Бид үндэсний цөмийн зэвсгийн суурийг бий болгож чадлаа гэж онцолсон. Түүний хэлснээр Хойд Солонгос цэрэг зэвсгийн хувьд хөгжлийн оргилдоо хүрчээ. Хойд Солонгост үйлдвэрлэсэн цөмийн пуужингийн хүчин нэмэгдэж, 15 километрийн зайд цохилт өгөх чадалтай болсон байна. Улс орныг цэрэг зэвсгийн хувьд өндөр түвшинд хөгжүүлсэн нь Ким Чин Уныг аав, болон өвөөгийнхөө албан тушаалд зэрэгцэх хөшүүрэг болсон юм гэж Хойд Солонгосын хэвлэлд дүгнэжээ.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?