ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН ДЭМБЭРЭЛЭЭС САЛАХ НЬ ЗӨВ

2021-01-12  

Дэмбэрэл МАН-ын зүтгэлтэн. ПИАР-чин. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан. Намаас холдсон, бие даасан үе түүнд байхгүй. Залуугаасаа л энэ намыг бараадсан нь түүний буруу биш байх. Ч.Улаан гишүүнийг гүтгэсэн хэргээр Шүүхээс ял сонсож, биеэр эдэлсэн. Дээд шүүхээр цагаадсан гэдэг ч, цагаадсан тогтоолоо үзүүлж харуулсныг санахгүй байна. Үндэсний Зөвлөл ч тэр цагаадсан тогтоолыг түүнээс ярилцлага авахдаа лавлалгүйгээр МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилсон. Энэ байгууллагыг оны өмнө эзэнтэй болгохгүй бол цалин мөнгөө ч тавьж чадахгүйд хүрээд байна гэж тайлбарласан.

Тэр мэдээж МҮОНРТ-ийг олон нийтийн эрх ашигт нийцүүлэн хөгжүүлнэ гэдэгт би хувьдаа итгээгүй. Тиймээс ч "МҮОНРТ-ийн толгойд намын малгай тохлоо" гэж Control.mn сайтад мэдээ бичиж байсан. Тэгвэл намын малгайг тайлах цаг болжээ. Тэр МҮОНРТ-ийн хууль болсон нэвтрүүлгийн программыг дураар зөрчжээ. Телевизэд программын алдаа гаргасан уран бүтээлчидтэй хатуу хариуцлага тооцдог. Олон ч чадварлаг уран бүтээлчид албан тушаал бууж, ажлаасаа ч халагдаж байсан. Тиймээс хууль зөрчсөн Дэмбэрэлээс салах нь маш зөв. Түүний оронд хэн ч ирсэн, түүнээс хэдэн хувь илүү байх болно.

 

Ц.ЭНХБАТ
 
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Суудалд нь суучих санаатай муур багш санаалж байна уу. Ерөнхий сайд Хүрэлсүх ч бөйсан Ерөнхийлөгч ярилц****нд орно гэхэд үгүй гэж чадах уу. Хийх юм аа олж ядсан юмнууд Дэмбэрэлийн оронд өөрсдийгөө тавиад бодоод үздээ. Урд өдөр нь ярилц**** өгнө МҮОНТВ д гэсэн яриа яваад л байсан шүү дээ. Дэмбэрэл программаа өөрчлөхгүй та өөр газар орчих гэсэн бол Үндэсний төв ТВ- н нэр хүнд унах байлаа . Ярилц**** авсан ТВ нь улсын 1- р ТЮ болох байлаа. Жаахан толгойгоо ажиллуулдаа Байгууллагынхаа нэр хүндийг авч үлдсэн Дэмбэрэлд баярла. Ичинхорлоо мэт нь ярилц**** хийж үзээгүй байж ярилцьсан гээд шээс нь гоожих гээд байсан 2021-01-12
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?