Тэргүүн хатагтай дуугүй сууж тэссэнгүй. Үндэсний Капитол ордонд болсон хүчирхийлэлд харамсал илэрхийлье. Хүчирхийллийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь америк хүний онцлог гэдгээр би бахархдаг. Хүний эрх бол Америкийн нийгмийн суурь багана юм. Олон хүн энэ эрхийг эдлэхийн төлөө амь амьдралаа зориулсан. Болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс сайтар дүгнэх цаг ирнэ. Үймээний үеэр амь насаа алдсан америк иргэдийн төлөө зүрх сэтгэл минь өвдсөн. Тэр гуниг зовлон дайрсан айл өрхийн амьдрал нь битгий нураасай. Үлдсэн гишүүд нь бие сэтгэлээ цэгцлэн барихыг хүсэж байна. өөдлөн дэвжээсэй гэж хүсэж байна.
Улс орныг цочроосон эмгэнэлт үйл явдлын хажуугаар над руу давшлан довтлох үйл явц өрнөж байгаад харамсаж байна. Миний эр нөхөр Трампын үзэл бодлыг дэмжин, эрхээ хамгаалахаар Капитол ордныг эзэлсэн олон түмний өмнөөс уучлал гуйж байна. Хүчирхийллийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Бид нэг нэгнийгээ сонсож сурах хэрэгтэй. Арьс өнгөөр, үзэл бодлоор ялгаварлаж болохгүй . Биднийг нэгтгэж, биднийг хувааж буй асуудалд нухацтай хандаж, хэн хэнийгээ хүлээцтэй сонсох цаг иржээ. Хэзээ ч хүчирхийллийг дэмжиж, хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол Америк биш гэж АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп хэллээ.