КАЗАХСТАНЫ ПАРЛАМЕНТ УЛС ТӨРИЙН ГУРАВХАН НАМААС БҮРДЭХ БОЛОВ

2021-01-13  

Казахстан улсын Мажилис -Парламентийн сонгуулийн дүн гарч дууслаа. Парламентад улс төрийн гуравхан нам орох дүн гарсныг Казахстаны Сонгуулийн Хороо мэдээллээ. 2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн сонгуульд нийтдээ "НУР- ОТАН" , Казахстаны Ардчилсан Нам болох "АК ЖОЛ" , Ардын ардчилсан нам " Ауыл", "АДАЛ" нам, Казахстаны Ардын Нам зэрэг улс төрийн таван оролцсон байна. Нийт сонгогчдын ( 11 сая 919 241) 63.5% буюу 7 сая 539280 сонгогч санал өгснөөс улс төрийн дорхи гурван нам Мажилист орох болсон байна.

- Нур-Отан нам - 71.09% - Казахстаны Ардчилсан Нам Ак Жол- 10.95% - Казахстаны Ардын Нам -9.10% Оны эхэнд баталсан шинэ сонгуулийн хуулийн дагуу 7 хувийн босгыг давж чадаагүй Ардын Ардчилсан Нам Ауыл( 5,29%), Адал нам ( 3,57%) санал авснаар Мажилистад суудал авч чадсангүй. Ийнхүү Казахстаны Мажилист нь олон намаас бүрдсэн, илүү ардчилсан болно гэж хэлж байсан нь биеллээ олсонгүй.

 

Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?