Шүүгчдийн нэр хүнд Монголд унасан. Тэднийг Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа лоббидож, сарын 3 сая төгрөгийн цалинтай болгосон. Гэтэл эмч багш нарын цалин тэднийхээс 4 -6 дахин бага. Тэгтэл тэд одоо өөрсдөдөө зориулсан хууль гаргуулж, тусгай тэтгэвэртэй болохыг санаархаж байна. Үүний төлөө тэд ичгүүр сонжуургүй лобби хийснийг Аюурсайхан тэргүүтэй шударга гишүүд таслан зогсоолоо. - Үндсэн тэтгэврээ тогтоолгохдоо сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тогтоолгоод, дээр нь 20-иос дээш ажилласан жил тутам 1.5 хувиар нэмэгдэл тооцдог.
Харин шүүгчид энэ 45 хувиар биш, өөр хуулиар 80 хувиар тэтгэврээ тогтоолгоод, дээрээс нь ажилласан жилийн нэмэгдэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиараа зохицуулагдахаар санаархлаа. Ялгаа нь, 35 жил нийгэмд ажилласан иргэн тэтгэврээ 67.5 хувиар тогтоолгож байхад 35 жил ажилласан шүүгч 102.5 хувиар тогтоолгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл өндөр цалингаас нь илүү өндөр тэтгэвэр. 4 саяын цалинтай шүүгч ажилласан 6 дахь жилээсээ цалин нь жил бүр 2 хувиар нэмэгдэж, 35 жил ажиллавал өссөн дүнгээр 81.1 хувиар нэмэгдэж 7,244,000 болно гэсэн үг гэж тэтгэврийн хуулийн шинэчлэлийг ердөө л ганцхан саналын илүүгээр унагасан (33:32) Аюурсайхан гишүүд тодотголоо. Хуулийг баталсан бол шүүгчид тусгай цалинтай, тусгай тэсвэртэй болох байлаа. Үүнийг таслан зогсоосон Аюурсайхан тэргүүтэй гишүүдэд талархал илэрхийлье.
Энэ чинь л Үндсэн хуулийн заалтыг мөрдүүлж чадлаа гэсэн үг. Бүгд тэгш эрхтэй. Энэ хуулийн шинэтгэлийг баталсан бол шүүгчид эмч, багшаас 4-6 дахин илүү цалин пүнлүү авч, чөлөөнд суухдааа тэднээс бүр 10-20 илүү тэтгэвэр авахаар зэхэж байжээ. Энэ бол дэндүү шударга бус явдал. Шударга ёс тогтоох учиртай шүүгчид шударга бусыг оройлж байна, Монголд. Аюурсайхан шиг шударга гишүүд нэгээр ч болов нэмэгдэж гэмээнэ, шударга ёс багаар ч гэсэн тогтоно.
Э.ОТГОО