ТРАМП МӨНГӨНИЙ ГОЛ ТҮРИЙВЧЭЭ АЛДЛАА

2021-01-13  

Америкийн тэрбумтан, Лас Вегас дахь дэлхийн хамгийн том казиногийн эзэн Шелдон Адельсон 87 насандаа хорвоогийн мөнх үзүүлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Трампын дотнын нөхөр, гол санхүүжүүлэгч Шелдон Адельсон нь 35 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж Форбес сэтгүүл мэдээлсэн. Тэрбээр өөрөө хөл дээрээ явах чадваргүй ч, зөвхөн өөрт нь зориулж үйлдвэрлэсэн тусгай мотоцикл хөлөглөн томоохон хүлээн авалт, хурал зөвлөгөөнд оролцдог байжээ.

Шелдон Адельсон нь Лас Вегас, Макао, Сингапурт дээд зэргийн зочид буудал, дэлхийд тэргүүлэх томоохон казино эзэмшдэгээрээ алдартай. Тэр өөрийн анхны мөнгөө дөнгөж 12 настайдаа гудамжинд сонин зарж олсон тухай тэр хүүрнэдэг. Хожим тэр их мөнгө их хийх болсон. 1988 онд, одоогоос 32 жилийн өмнө найзынхаа хамт Sands зочид буудлыг казиногийн хамт худалдан авснаар мөнгөний уурхайн эзэн болсон.

2016 онд, Трампийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд тэрбээр гол ивээн тэтгэгчээр ажилласан. Тэр цагаас хойш түүнийг Шелдон Адельсон гэхээс илүүтэйгээр Трампын түрийвч гэж АНУ, дэлхийн дээдсийн ертөнцөд шивнэн дуудалцах болсон гэж АНУ-ын Нью Йорк Таймс сонин бичжээ. Казиногоос гадна тэр онгоц хөлөглөх дуртай. Өөрийн онгоцны компанитай. Макао, Сингапурт байх Казиногоо эргэх, VIP үйлчилгээний зориулалтаар л онгоцоо ашиглаж байжээ. Эхнэр Мириамдаа үнэнч явж ирсэн. Дундаасаа нэг хүүтэй. Хүү нь 2005 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан учир энэ их хөрөнгийг түүний эхнэр Мириам Оксхорн ганцаар өвлөж байгаа юм байна.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?