ТОКИО-2020" ЗУНЫ ОЛИМПИЙГ ДАХИН ХОЙШЛУУЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

2021-01-13  

Токио-2020" зуны олимпийг зохион байгуулах хорооны дарга Еширо Мори ингэж хэллээ. Маш олон хүн, байгууллага хамтран оролцож, бэлтгэл ажлаа нэгэнт хангасан. Нэгэнт бэлтгэлээ хангасан учир зуны олимпийг зохион байгуулахаас өөр сонголт үлдээгүй. Гадаадын хөгжөөн дэмжигчдийг хүлээн авах эсэх шийдвэрийг цар тахлын байдлаас хамаарч гаргана. 

Тосож буй хоёр- гуравдугаар сард маш хүнд хэцүү шийдвэр гаргах болох нь. Зуны олимпийн нээлтийг төлөвлөсний дагуу 2021 оны долдугаар сард хийнэ. Наймдугаар сард пара-олимпийн наадам үргэлжлэх болно. Төр засаг, Токио хот шийдвэрээ гаргасан. Одоо ганцхан зүйлд л санаа зовж байна. Энэ бол Японы ард түмний дэмжлэгийг хүлээж байна. Одоогийн судалгаагаар ард олны дийлэнх нь дэмжихгүй байгаа. Гэхдээ төр засаг ард иргэддээ ойлгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Хэдийгээр асуудал бүрэн тодорхой болоогүй ч, Олимпийг зохион байгуулах эрч хүчээ сулруулалгүй ажиллахыг уриалж байна. Урт шөнө дуусаж, гэрэл гэгээтэй өглөөтэй золгоно гэж итгэж байна. Та бүгдийг хамтран ажиллахыг, дэмжихийг хүсье. Төлөвлөсөн ёсоор "Токио -2020" зуны олимп эхлэхэд ердөө л 200 хоног үлдлээ.

Зуны олимп 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ гэж Токио- 2020 зуны олимпийн зохион байгуулах хорооны дарга, ерөнхий сайд асан Ёширо Мори Киодо Ньюс агентлагт ярилцлага өгөхдөө тодотголоо.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?