ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА САНГИЙН САЙД ХҮРЭЛБААТАРТ " ЯЛАГДАЖ" БАЙНА

2021-01-13  

Тэр хоёрын улс төрийн өрөг хоёр парламент дамнан үргэлжиллээ. Х.Баттулга ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд нэг бус удаа сангийн сайд Хүрэлбаатарыг шахсан ч хүчирсэнгүй. Харин ч ерөнхий сайд У.Хүрэлсүх нам нэгтэй Хүрэлбаатарыг хамгаалалтандаа авч, хоёр парламент дамжуулан сангийн сайдаар томиллоо. Хүрэлбаатарыг сангийн сайдаар томилж байж тэр өөрөө ерөнхий сайдын суудалд хүрсэн нь, бас тогтсон нь ойлгомжтой. Энэ томилгоо хийхэд нам доторхи бүлэглэл, тэр дундаа Сү .Батболдын бүлэглэл хамгаас хүчтэй нөлөөлсөн . Сү.Батболдын бүлэглэл нь Гадаад харилцааны Яам, Сангийн Яам, Гаалийн ерөнхий газрыг олон жил өөрийн мэдэлдээ авч ирсэн түүхтэй. Монголын хамгийн хөрөнгөлөг, чинээлэг гишүүд энэ бүлэгт хамаардаг. Хүрэлбаатар бол энэ хөрөнгөлөг бүлгийн хөрөнгөлөг сайдын нэг.

Харин Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас л энэ бүлэгтэй тэмцэж, тэдний оффшор мөнгийг Монголд оруулж ирэх гэж зүтгэсэн. Харамсалтай нь, энэ тэмцэлд Баттулга ялагдаж байх шиг байна. Шатарчнаар зүйрлэвэл түүний цаг юу юугүй унах дөхжээ . Энэ бол түүний ялагдлын дохио юм. Ядаж байхад өөрийг нь Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нам ч олдохгүй бололтой. Намаа өгсөн С.Эрдэнэ эргээд Ардчилсан намын даргаа өгөхгүй гэж ноцолдож эхэлсэн нь цаанаа зорилготой, бас захиалагчтай байх магадлал өндөр юм.

Өнгөрсөн дөрвөн жил Баттулга ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа дэндүү олон дайсантай болжээ. Дээр нь тэрбээр сонгуулийн амлалтаа ч биелүүлж чадаагүй. Шударга бусаар баяжсан гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцож чадсангүй. Ард түмний амьдрал ахуй ч өнгөрсөн. Шударга ёсыг тогтоох талаар ахиц гарсангүй. Энэ бүхэн нь сүргээсээ тасарч, ганцаардсан чоныг санагдууллаа. Сүрэггүй , ганцаарсан чоно шиг явж ирсэн Баттулга тун хүчгүй байлаа. Баттулгын улс төрийн өргийн сүүлчийн давшилт нь оффшорын мөнгө байв. Гэвч энэ давшилт нь хол явсангүй. Сангийн сайд Хүрэлбаатар ээлжит няцаалаа хийв. Яс тоо барьж буй сангийн сайд үнэн хэлж, Баттулга худлаа ярьж гэж итгэлээ. Үүнийг нь ATГ –ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүү ч нотоллоо. -Дунд шатны албан тушаалтнууд холбогдсон хэргийн тухайд, хууль бусаар тендер шалгаруулж, үнийн дүнгээс тодорхой хувийг авч, оффшор бүсээр дамжуулан найм орчим сая ам.доллар буюу 20 гаруй тэрбум төгрөг мөнгө угаах замаар оруулж ирсэн асуудал шалгагдаж байна. Нийтдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад 95 сая орчим ам.доллар буюу бараг 300 орчим тэрбум төгрөг оффшор бүсээс орж ирсэн асуудлыг тогтоон шалгаж байна.

Хэрэг шүүхээр шийдэгдвэл энэ хэмжээний хөрөнгө хураана гэсэн үг. Энгийн үгээр хэлбэл авлигын замаар оффшор бүс рүү шилжсэн мөнгө угаагдаад хөрөнгө оруулалт, барилга байшин гэх мэтээр хэлбэр дүрсээ өөрчлөөд манай улсад эргэж орж ирснийг тогтоож, царцаасан. Мөн хилийн чанадад ч зарим хөрөнгийг тогтоосон гэж тэрбээр хэвлэлд ярилцлага өглөө.Бодвол Баттулгыг дэмжиж хэлж буй үг бололтой юм. Үүнээс дүгнэлт хийвэл, дунд шатны албан тушаалтны хэргийг л АТГ шалгаж байгаа юм байна. Томчуудыг алгассан аж. Тендер зэрэгхэнийг мөрдөж гэж ойлгогдлоо. Ийм л явцтай байгаа юм байна.

Тиймээс " хөрөнгөтнүүд" оффшор мөнгөө өөрсдөө огт татаагүй аж. Баттулга, Хүрэлбаатарын улс төрийн шатрын өрөг дуусах тал руугаа хэлбийж байна. Өрөг дээрх бод, хүүгийн тоо ижил ч, Баттулга шатарчны цаг унаж байна. Тэр сонгуульд дэвшихээс өмнө ийнхүү ялагдаж эхэлжээ. Харин Хүрэлбаатарт хангалттай цаг үлджээ.

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?