СҮҮЛИЙН 70 ЖИЛД АНУ-Д АНХ УДАА ЭМЭГТЭЙГ ЦААЗАЛЛАА

2021-01-14  

Цаазын ялыг АНУ сэргээж эхэллээ. Шударга ёсыг тогтоохын тулд цаазын ялыг сэргээх зайлшгүй шаардлага үүссэн гэж АНУ-ын Дээд Шүүх үзлээ. Анх удаа, сүүлийн 70 жилийн түүхэнд цаазаар авах ялыг Лиза Монтгомери гэх эмэгтэйд оноож, Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг баталсан өдөр гүйцэтгэсэн байна. Энэ эмэгтэй нь одоогоос 17 жилийн өмнө, 2004 онд жирэмсэн эмэгтэйг хэрцгийгээр хутгалан амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн тухай Нью Йорк Таймс сонин дурслаа. Түүний цаазын тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх байсан ч, ялтны сэтгэл зүйн байдлыг харгалзан Шүүх өмнөх тогтоолыг хойшлуулсан аж. Ялыг энэ сарын 13-ны шөнө Индиана Мужийн Терре-Хот шоронд гүйцэтгэж, энэ тухай мэдээллийг олон нийтэд цацсанаар эмэгтэй хүнд ч Шүүх өршөөлгүй хандана гэдгээ илэрхийллээ.

АНУ-ын Дээд Шүүх 2020 оны долдугаар сараас эхлэн цаазын ялыг Холбооны түвшинд сэргээсэн. 47 настай Даниель Льюис Лиг цаазаар авснаар 17 жилийн дараа цаазын ялыг мөрдөж эхэлсэн гэж Нью Йорк Таймс сонин онцоллоо. Лиза Монтгомериг тооцвол сүүлийн 7 сард 11 гэмт хэрэгтэнг цаазаар аваад байгаа аж. Лиза Монтгомери нь сүүлийн 70 жилд цаазын ял сонссон анхны америк эмэгтэй гэдгээрээ Америкийн түүхэнд хараар бичигдлээ.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Монгол улс хүүхэд хүчирхийлж байгаа тэнэгүүдэд ядаж цаазын ялыг сэргээх хэрэгтэй арай л байгаа шүү. Их хуралд суугаа эмэгтэй гишүүд энэ талаар дуугараачээ. 2021-02-16
иргэн:цаазын ялыг халж, их эсэргүүцдэг, олон юм захиалгаар донгосдог нэг дебил байдаг билүү манайд? юмыг жаахан наанатай цаанатай хардаг байх хэрэгтэй ш дээ ялангуяа өндөр албан тушаалтнууд гээд байгаа зангиатай малнууд /албан ёсны маагуунууд - Баабар/ 2021-07-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?