Английн тэрбумтан, Дэлхийн хэвлэлийн магнатын нэг, "The daily telegraph" сониныг үүсгэн байгуулагч Дэвид Баркли 86 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Түүнийг нас барсныг Английн ерөнхий сайд Борис Жонсоны эмгэнэл баталгаажууллаа. - Дэвид Баркли бол аугаа сониныг үүсгэн байгуулагч, өлгийдөн бойжуулагч, улс орны тусгаар тогтнолын төлөө зүрх сэтгэлээ зориулагч, мянга мянган ажлын байр бий болгосон жинхэнэ эх оронч байлаа гэж Борис Жонсон твиттертээ жиргэсэн байна. Дэвид Баркли нь удаан хугацаагаар өвдсөн бөгөөд, чухам ямар өвчний улмаас нас барсныг нь одоохондоо ил болгосонгүй. Ийнхүү дэлхийн тэрбумтаны тоо сүүлийн хоёрхон өдөрт хоёроор цөөрлөө. Өмнө нь Трампын дотнын найз, Дэлхийн томоохон Казиног эзэмшигч Шелдон Адельсон нас барсан тухай control.mn сайт мэдээлсэн.
Дэвид, Фридрих. Ах дүү хоёр. 2004 онд The daily Telegraph Media группийг худалдан авсан. Зочид буудал, тээвэр зуучлал, хэвлэл мэдээллийн бизнес эрхэлдэг. Ах дүү хоёр нийлээд 7 тэрбум фунт Стерлинг буюу 8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж Rich байгууллагаас тогтоосон байдаг. Ж.СҮХЭЭ