ПУТИНЭЭС АЙЛГҮЙ ИНГЭЖ ХЭЛДЭГ ХЭН БЭ?

2021-01-14  

Оросын тамирчид хамгийн бага цалинтай. Тэтгэвэр нь бас бага. Ийм байж тамирчдаас та нар юу нэхэх гээ вэ? Ялангуяа биатлоны тамирчид бол бүр бага цалинтай. Эхлээд цалин хангамжийг нь олигтойхон шиг өгчих. Дараа нь амжилт нэх. Амьдралын ямар ч баталгаа алга, тэдэнд. Үнэнийг хэлэх цаг болсон, юунаасаа ичих юм? Ингэж хэллээ гэж юу алдах юм? Дэлхийн цомын аваргад Оросын дээд амжилтыг Матвей Елисеев үзүүллээ. 10- байр. Үүнийг гоочлох хэрэггүй. Үнэндээ 10 дугаар байр бол 4 дүгээр байрнаас ялгаагүй. Адилхан л медальгүй үлддэг. Дөрөвд орлоо гээд ялгаа алга. Нэгэнт медальт байранд шалгарч чадахгүй юм чинь хэддүгээр байранд орох нь хэнд хамаатай юм бэ? Путинд үү, надад уу.

Цалин, хангамж, орчин сайн байх нь тамирчны урам зоригийг нэмдэг. Ид бүтээх насандаа цүнх үүрч, бэлтгэл хийсээр байгаад алсдаа юу ч үгүй үлддэг зовлонг Оросын олон тамирчин эдэлж байна. Хөлбөмбөг, хоккей, сагс арай өөр байх. Дийлэнх нь нурж, сөхөрч байна. Улс орны туг далбааг Олон улсын тавцанд мандуулъя гэж санаж байгаа бол Зэвсэгт мөнгө цутгах биш, тамирчдадаа мөнгө хая гэж Оросын алдарт биатлонист Тихонов Россия-24 телевизийн шууд ярилцлаганд орохдоо бухимдлаа барьж чадалгүй шүүмжиллээ.

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?