Н.ДЭМБЭРЭЛ ЕРӨНХИЙ МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛААР ЕРДӨӨ Л 30 ХОНОГ АЖИЛЛАЛАА

2021-01-20  

МАН-ын ПИАРЧИН Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдсоноос хойш яг 30 хоногийн дараа үүрэгт ажлаа өгсөн анхны ерөнхий захирал тэр боллоо.
- Тэр энэ хугацаанд ажилчид, уран бүтээлчидтэйгээ ч уулзаж, хөтөлбөрөө танилцуулж амжаагүй. Харин ганцхан зүйлийг хийж амжуулсан сүйхээтэй эр. Эфир, эрх мэдлээ ашиглан Монгол улсын ерөнхийлөгч Баттулгатай ярилцлага хийж амжсан. Үүнийхээ горыг ч тэр амссан. Телевизийн программ бол хууль. Энэ хуулийг хэн ч дураар өөрчлөх эрхгүй.
Тэгвэл Дэмбэрэл дураар авирлаж, телевизийн хуулийг уландаа гишгэсний төлөө түүнийг огцруулах уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Уран бүтээлчдийн шаардлагыг ёсчлохоос өөр арга зам Үндэсний Зөвлөлд олдоогүй. 15 гишүүний 12 нь хуралдаж 9:3 -ийн Дэмбэрэлийг чөлөөллөө гэж телевизийн уран бүтээлчид control.mn-д тодотголоо.
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн даргаар сонгогдсон Наранбаатар ерөнхий захирлын уралдаант болзлыг дахин зарлах болсноо мэдэгдлээ. Харин тэр болтол МҮОНРТ-ийн жолоог Гэрлээд түр хариуцуулсан шийдвэрийг Үндэсний Зөвлөлөөс гаргажээ. Ийнхүү Үндэсний Зөвлөлийг Наранбаатар, МҮОНРТ-ийг Гэрэл нар удирдаж эхэллээ.
 
 
Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?