БЭЭЖИН ХОТЫН ДУНД СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ

2021-01-21  

 Коронавирусийн халдварт өвчний нөхцөл байдал дордож байгаатай холбогдуулан Бээжин хотын эрх баригчид бүх цэцэрлэгийг хааж, бүх дунд сургуулийн сургалтыг нэгдүгээр сарын 23-наас цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ.

Энэ тухай Бээжин хотын Боловсролын хорооны нарийн бичгийн орлогч Ли И мэдэгдсэн байна.

“Бүх дунд сургуулийн сурагчид нэгдүгээр сарын 23-наас хичээлдээ явах шаардлагагүй. Хичээлүүдийг улирал дуустал онлайн хэлбэрт шилжүүлнэ” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Түүнчлэн сургуулиас гадуурх боловсролын төвүүдийн танхимын хичээлүүдийг бямба гаргаас зогсоох аж.

Бээжин хотын эмнэлгүүдэд халдвар авсан хүний тоо 40 орчимд хүрсэн бөгөөд шинж тэмдэггүй хэд хэдэн тохиолдол илэрчээ.

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?