ИРАНЫ ИРГЭНИЙГ БАРИВЧИЛСНЫГ ХҮН БАРЬЦААЛСАН ХЭРЭГ ГЭВ

2021-01-21  

Ираны иргэн болох улс төр судлаач Каве Афрасиабиг АНУ-ын эрх баригчид баривчилсан байна. Иргэнийг нь саатуулсныг Ираны эрх баригчид хүн барьцаалсан хэрэг гэж мэдэгджээ.

“Америкийн явуулж буй ажиллагаа нь Ираны иргэнийг илт барьцаалсан явдал юм. Вашингтон ийм төрлийн аргад донтсон бөгөөд ямар нэг шалтаг гаргаж, Ираны иргэдийг барьцаалдаг" гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Саид Хатибзаде мэдэгджээ. Тэрбээр мөн "АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаа Дональд Трампын Засгийн газрын баримталж байсан арга барилаас татгалзана" гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-д оршин суух эрхтэй Ираны улс төр судлаач Афрасиабиг Массачусетс муж улс дахь гэрээс нь баривчилснаа АНУ-ын Хууль зүйн яам мягмар гарагт мэдэгджээ. Түүнийг Хууль зүйн яаманд зохих ёсоор бүртгүүлэлгүйгээр гадаадын Засгийн газрын төлөөлөгчөөр ажилладаг гэж сэжиглэж байгаа  аж.

 

Эх сурвалж: ТЕХРАН. /ISNA/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?