У.ХҮРЭЛСҮХ: МАРГААШНААС ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД АЖИЛЛАНА

2021-01-22  

-Манай улсын иргэдээ, та бүхэнд хандаж, Ерөнхий сайд таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйл явдал болсон. Би эцэг хүн. Энэ үйл явдал эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд сэтгэлийг маань эмзэглүүлсэн үйл явдал болсон. Ийм хариуцлагагүй байдал гаргасан нөхдийн өмнөөс тэр эмэгтэйн ар гэр, иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би Монголын төрийн шударга, ард иргэдэд ээлтэй, ард түмэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ итгэлийг эрх хүний ёсоор хариулахын тулд хичээж ирсэн. Дэлхий, улсын түүхэнд нийтийг цочроосон цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал цөөхөн тохиосон. Энэ цар тахлыг даван туулахын тулд бид бүхий л хүчээ дайчилж, цаг тухайд нь арга хэмжээ авч, өнөөдөр Covid-19-өөр нэг ч хүн нас бараагүй байна. Цар тахлаас үүдэж бид тэг зогсолт хийж, цаг алдалгүй арга хэмжээ авсан ч алдаа оноо гарсан. Гэхдээ миний хувьд цар тахлын төлөө тэмцэж байгаа, өдөр шөнөгүй, нойр хоолгүй, цаг наргүй цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүстээ талархаж байна. Гэхдээ бас хариуцлага алдаж, зарим хариуцлага хүмүүсээс болж нэгэн эмэгтэйд хүнлэг бус хандсан. Алдаа гарвал төр засаг үүрч чаддаг байх ёстой. Би үүнийг байнга сануулж ирсэн ч бид тэр эмэгтэйг элэг шимшрэм байдалтай авч явсанд дахин гүнээ хүлцэл өчиж байна. Энэ алдаанаас болж хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн дайны галд хамт олонтойгоо орж, бөхдөг. Тиймээс би элэг бүтэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн ч харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Саяны болсон үйл явдлын талаар иргэд, залуучууд талбай дээр цуглаж, хариуцлагагүй байгаагаа илэрхийлж, жагсаал хийсэн. Энэ маш зөв зүйл байсан. Ерөнхий сайдаасаа хариуцлага нэхсэнийг би үүрч байна. Ёс зүйтэй төр, Ерөнхий сайд байх ёстой, алдаа гаргасан бол түүнийгээ үүрч чаддаг, хариуцлагыг хамтаараа үүрдэг гэсэн зарчмын дагуу хариуцлага үүрч, Ерөнхий сайд гэсэн эрхэм албан тушаалаас огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Тэрбээр ийнхүү ерөнхий сайдаасаа огцорч буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол кабинетаар огцорно гэж ойлгоход амаргүй юм. Ямар ч байсан хоёр сайдынхаа хамт У.Хүрэлсүх огцрох нь тодорхой боллоо. Түүний шийдвэрийг МАН-ын УИХ дахь бүлэг, МАН-ын бүлэг дэмжсэн гэж тэрбээр нэмж тодотголоо.
 
 
 
Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?