УИХ-ЫН ТАНХИМД БУСДААС ӨӨР НАМ ОРЖ ИРСНИЙГ ДОРЖХАНД ХАРУУЛЖ БАЙНА

2021-01-22  

Тэр аливаа асуудалд өөрөөр хандаж, өөр өнцгөөс хандаж байна. Халамжийн биш, ажлын байр дэмжсэн төсвийг батлахыг УИХ-аас ганцаараа шаардсан. Тэгвэл Монгол улсын Засгийн Газрыг сайн дураараа огцрох хуралд оролцохдоо ч бусдаас өөр үг хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- Саяхны жагсаал бол нийгэмд өөрчлөлт шинэчлэлт авч ирэх салхийг хагаллаа. Урьд аль нэг улс төрийн хүчний захиалгаар жагсдаг байсан бол энэ удаа ард иргэд, залуус итгэл үнэмшлээрээ цуглалаа. Нийгмийн буруу тогтолцооны идээ бээр хагарч, дарга нарыг солих төдийд биш бүхэл бүтэн тогтолцоо, системээр нь солих шаардлагатайг харуулсан дохио боллоо. Иргэд нь ажилгүй, орлогогүй, очсон эмнэлэг нь сэтгэлгүй, энэ нийгэм цаашаа хэр удаан тэсэх вэ? Халамжийн биш ажлын байрны бодлого явуулъя, нэг ажлын байрыг олон улсад 10000 ам.доллараар бүтээдэг ээ гэж миний бие жил тойрон ярилаа. Хувийн хэвшил сэхээнд орлоо. Уржигдрын эмнэлэгт болсон шиг үйл явдал салбар бүрт бугшсан байгаа. Тиймээс бүхий л салбарт тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байна.

Засгийг газрыг огцроход хүргэсэн тайван жагсаал бол ХҮН намын үргэлж тунхагласаар ирсэн хатуу гишүүнчлэлгүй, хүчтэй үзэл санаанд суурилсан, иргэний ардчилсан нийгмийг байгуулах бодлого зөв болохыг баталж өглөө. Сонгогчдын үзэл бодол, дуу хоолойг нам гэдэг хашаанд хашиж, цементэлж өмчилдөггүйг баталж өгсөн залуусдаа баярлалаа! МУ-ын Ерөнхий сайд “Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн” гэж тодорхой мэдэгдлээ. Хэрэв энэ үйлдэл нь батлагдаж, МУ-ын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах үүргээ зөрчсөн тохиолдолд ХҮН нам Зөв хүн электрот эвслийн зүгээс хариуцлага тооцохоо мэдэгдье. ХҮН нам итгэл үнэмшлээрээ жагссан залуусын үнэт зүйлийг Таниас хамгаална гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж хэллээ. Энэ хэлсэн үгээрээ залуучуудыг татах сонирхлоо илэрхийллээ. Удахгүй болох сонгуульд МАН, АН -ын нэр дэвшигчийг биш, ХҮН намын нэр дэвшигчийг дэмжүүлэх санаагаа битүүхэн түншээд амжив.

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?