У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГАТАЙ " ДАЙН" ЗАРЛАЛАА

2021-01-22  

Eрөнхий сайдын ажлаа сайн дураараа өгөх болсон У.Хүрэлсүх өөртөө маш их итгэлтэй байна. Тэр улс төрийн дараагийн сэлгээгээ тодоор харж байна. Өөрийгээ тангараг өргөсөн офицер хүн гэж байнга тодотгох дуртай Хүрэлсүх Монгол Улсын ерөнхий командлагч болохоор мориндоо мордон, эмээл суудлаа засан, жолоогоо таарууллаа. " Ёс зүйт төр удирдагч байх шинэ соёл улс төрд бий болж, алдаагаа хэн нэгэн рүү чихээд өөрөө сугарч үлдэх ёсгүй гэж үзээд хариуцлагыг хамтдаа үүрэх ёсны дагуу Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байна" гэж тэр огцорч байгаа гэж шалтгаанаа тайлбарласан. Энэ тайлбарт үнэний ор бий ч, түүнээс өөр шалтгаан үүний ард нуугдаж байна гэж үзэх үндэслэл бий. Тэр Монгол улсын ерөнхийлөгчид нэгэнт нэр дэвших шийдвэр гаргасан нь түүний сайн дураараа огцрох гол шалтгаан болсон гэж Control.mn үзэж байна. Тэр ерөнхий сайдын үүрэгт ажлаа өгөхдөө ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ. - Миний итгэж найдаж явсан Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээнд турхирч, жагсаалыг улс төржүүлсэнд итгэл алдарлаа. Цаашид ч зохион байгуулалттай жагсаал үймээн хийж ерөнхийлөгч, ЗГ гэсэн хоёр институцийн дунд зүй бус самуун үүсч монгол хүний амь насанд эрсдэл үүсэх вий. "Долдугаар сарын 1" давтагдах вий гэж болгоомжилж байна. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч сонгуулийн төлөө ийм зүйл хийж буйд хариуцлага тооцох ёстой. Улс орноо бодож би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.

Цаашид ажил хийх боломжгүй боллоо. Гэхдээ би улс төрөөс бүр мөсөн явахгүй. Урьдын адил шударга ёсыг алдагдуулж. АТГ, хууль шүүхээр гэсгээн өрсөлдөгчөө намнадаг, хууль шүүхийн удирдлагуудын өргөдлийг түрүүлж бичүүлж авдаг төрийн тэргүүн байж болохгүй гэж үзэж байна. Гишүүний байр суурьнаас олон асуудлыг илчилж тэмцэнэ" гэж ерөнхий сайдын суудлаасаа хэлсэн үгийнхээ үзүүрийг Баттулга ерөнхийлөгч рүү чиглүүллээ. 2020 оны төгсгөлд ААН, айл өрхийн дулаан, цахилгаан, усны төлбөрийг тэглэх Засгийн газар онцгой шийдвэрийг Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн Газар гаргасан. Хамгийн ноцтой нь, дээрх төлбөрийг 2021 оны долдугаар сарын 01 хүртэл тэглэнэ гэж заасан нь цаанаа л улс төрийн, сонгуулийн үнэр ханхалж буй. Ийнхүү У.Хүрэлсүх огцрох биш, ерөнхийлөгчид нэр дэвших албан бус нээлтийн ажиллагаагаа эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар У.Хүрэлсүхийн гол өрсөлдөгч нь яах аргагүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй Монгол улсын ерөнхийлөгч Баттулга юм. Энэ хэлсэн үгнээс, тун удахгүй Х.Баттулгыг хууль хяналтын байгууллага шалгаж, Баттулгыг ерөнхийлөгч болохтой хамт хаагдсан Төмөр замын далангийн барилга, бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоо бүхий хавтаст хэргийг дахин нээх бололтой.

 

Ц.Энхбат
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
]]]:uhna hurgan zasaa 2021-01-22
хэцүү нэрт:хүрэлсүх чи улс төрөөс үтэр түргэн зайл гишүүнээр үлдэх эрх ч байхгүй солонгостоо очоод хулгайлсан мөнгөөрөө казинодож австралид хар ажил хий эхнэрээ эмчлүүл монголд замд хийх ажил байхгүй эс тэгвээс залуус дахин босно шүү мэдтүгэй аюутугай 2021-01-24
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?