МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2021-01-22  

МАН-ын Удирдах Зөвлөл Тусгаар тогтнолын Ордонд хуралдаж, намын дарга Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлж, гишүүд 100 % дэмжлээ. Түүнтэй өрсөлдөх нэр дэвшигч гараагүй байна. Оюун-Эрдэнэ нь шударга ёс тогтоох айгаагүй, байгалийн баялгаа буцаан эзэмших, Оюу-толгойн гэрээг сайжруулах зэрэг У.Хүрэлсүхийн тэргүүлж байсан Монголын Засгийн газрын бодлогыг хэвээр нь үргэлжлүүлэх учир түүнд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд итгэл үзүүллээ гэж Амарбаясгалан хэллээ. Өнөөдөртөө багтаж ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг МАН-ын Бага хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэх болно. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Үндсэн хуульд заасны дагуу шинэ танхимаа өөрөө байгуулна. Засгийн газрын гишүүд ажлаа хүлээн аваад дөнгөж зургаан сар болж байгаа бөгөөд одоогийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оруулна гэх мэдээллийг Удирдах Зөвлөлийн гишүүдээс хуваалцлаа. Хамгийн түрүүнд Соёлын сайд Чулууныг чөлөөлж гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Батцэцэгийг томилох тухай мэдээлэл Тусгаар тогтнолын ордноос хальжээ. Мөн Боловсролын сайд, Эрүүл Мэндийн сайдын орны хүмүүсийг ч хэлэлцэж эхэлжээ. Нийслэлийн ЭМГ-ын дарга Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Чинбүрэн, эрүүл мэндийн сайд асан А. Цогцэцэг нарын нэрс Эрүүл мэндийн сайдад дуулдаж байна. Эцсийн шийдвэрийг 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногтоо багтаан эцэслэж, ирэх долоо хоногоос кабинетээ бүрэн бүрэлдэхүүнээр нь удирдах болжээ.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?