МЕКСИК, АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР УТСААР ЯРЬЖЭЭ

2021-01-23  

 Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай утсаар ярьсан байна. Энэ тухайгаа тэрбээр “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

“Бид цагаачлал, коронавирус болон хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Манай хоёр улс, ард түмний сайн сайхны төлөөх харилцаа сайн байх болно гэдгийг бүхий л зүйл харуулж байна" Лопес Обрадор бичсэн байна.

Тэрбээр Жо Байдентай АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар утсаар ярьсан анхны удирдагч болжээ.

Лхагва гарагт Мексикийн эрх баригчид Байденыг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, түүнчлэн хоёр улсын хилийн дагуу хана барих ажлыг зогсоох Цагаан ордны шинэ тэргүүний шийдвэрийг талархан хүлээж авсан юм.

Мексик бол АНУ-ын худалдааны гол түншүүдийн нэг. 2019 онд хоёр улсын худалдааны хэмжээ түүхэн дээд хэмжээнд буюу 614.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

 

Эх сурвалж: МЕХИКО. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?