ЯПОНД ГЭРТЭЭ ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛАХ ХҮНИЙ ТОО НЭМЭГДЖЭЭ

2021-01-25  

Японд коронавирусийн шинжилгээний хариугаа эерэг гарсны дараа гэртээ өөрийгөө тусгаарлах хүнийг тоо орон даяар нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэл харууллаа.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн 11 дүгээр сарын 4-ний байдлаар 1096 хүн гэртээ өөрийгөө тусгаарлаж байсан бол уг үзүүлэлт 12 дугаар сарын 9-нд 6429-т, нэгдүгээр сарын 6-нд 17484-т, өнгөрсөн лхагва гарагт 35394-т хүрчээ.

Үүнтэй холбоотойгоор орон нутгийн зарим засаг захиргаа гэртээ өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн нөхцөл байдлыг хянах янз бүрийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Үүнд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ тодорхойлох төхөөрөмжийг түр хэрэглүүлэх, эмч, сувилагч нартай 24 цагийн хугацаанд холбогдох боломж бүрдүүлэх зэрэг багтаж байгаа ажээ.

Гэвч халдвар авсан хүмүүсийг гэртээ аюулгүй байх нөхцөлөөр хангахад эдгээр зохицуулалтыг хангалтгүй гэж үзэж байгаагаа зарим мэргэжилтэн илэрхийлжээ. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?