СҮҮЛИЙН 100 ЖИЛД ТОХИОГООГЙ НОЦТОЙ ХЯМРАЛ НҮҮРЛЭЖЭЭ ГЭВ

2021-01-26  

Цар тахлын улмаас сүүлийн 100 жилд тохиож байгаагүй ноцтой эдийн засгийн хямрал нүүрлэж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ.  

“Цар тахлын улмаас 2 сая гаруй хүн нас барж, сүүлийн 100 жилд тохиож байгаагүй эдийн засгийн хамгийн том хямрал нүүрлэж байна" хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Энэ онд дэлхий дахинд коронавирусний цар тахлаас үүдэлтэй эмзэг байдлаас тогтвортой байдалд шилжих онцгой боломж бий гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлэв. Ингэхийн тулд Засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэмлэгүүд хамтран ажиллах хэрэгтэй гэж А.Гутерриш үзэж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нь бидний нэгэн зүг чиг байх ёстой гэдгийг НҮБ-ын тэргүүн цохон тэмдэглэхийн сацуу Нийгмийн шинэ гэрээ, Олон улсын шинэ гэрээ байгуулах санаачилга дэвшүүлснээ сануулжээ. Эдгээр гэрээ нь нийтийн эрх, эрх чөлөөг хангах замаар бүх хүнд тэгш боломжийг олгох зорилготой аж.

НҮБ-ын “Дэлхийн эдийн засгийн байдал ба хэтийн төлөв”-ийн тайланд дурдсанаар, 2020 онд дэлхийн эдийн засаг 4.3 хувиар буурсан нь 2009 оны санхүүгийн хямрал тохиох үеийн үзүүлэлтээс 2.5 дахин илүү аж.

Эдийн засгийн хоёр том гүрэн

Дэлхий дахин эдийн засгийн хоёр том гүрэн болох Хятад, АНУ тэргүүтэй хоёр хэсэгт хуваагдаж болзошгүйг Гутерриш анхааруулжээ.

“Дэлхий дахин хоёр том эдийн засагтай, ноёрхогч валюттай, худалдааны өөрсдийн гэсэн дүрэмтэй, интернеттэй, геополитик, цэргийн стратегитай Хятад, АНУ тэргүүтэй хоёр хэсэгт хуваагдаж болзошгүй байгаа нь миний сэтгэлийг түгшээсээр байна” хэмээн тэрбээр хэлэв.

Үүнээс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийхийг А.Гутерриш уриалсан байна.

 
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?