НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН АЛБА ЗАСГИЙН БОДЛОГЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-01-26  

Монгол улсын төсөв тасарч, төсвийн ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүйдээ хүрсэн бололтой. Хүрэлсүх" огцрох" нэрээр Засгийн газраас зугтаасны нэг гол шалтгаан нь ч энэ байж мэдэх. Улс орны эдийн засгийг МАН элгээр нь хэвтүүлж дөнгөлөө. Татварынхан ААН-үүдийн дансыг хааж Монголын Засгийн газрын бодлогын эсрэг ажиллаж эхэллээ.

Дэлхий дахинд, Монгол улсад ч Ковид-19 цар тахал хоёр он дамнан сунжирч байна. Монголын эдийн засаг ч энэ хэмжээгээр нарийсч нимгэрч буй. Ард иргэд өчүүхэн нөөцөө барж дууссан. Ажил төрөл ч үгүй, орлого ч үгүй болсон хойно сая нэг хатуу хорио цээрийг суллалаа. Эдийн засаг хавтгайдаа хүндэрсэн. Ард иргэдийн худалдан авах чадвар эрс доошилсон. Нийтдээ ард иргэдийн амьжиргаа доошилсон нь Монголын эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлж буйг шинжээчид өгүүлсээр байна.

Монгол улсын эдийн засагт худалдаа арилжаа зонхилдог. Улс нь ч, иргэд нь худалдаа, арилжаагаар амин зуулгаа залгуулдаг онцлогтой Монгол улсын хувьд хилээ хаах, хаалгах нь эдийн засагт хүнд цохилт болсоор удлаа. УОК-ын захирамжаар Монголын компани, ААН-үүдийн үйл ажиллагааг үе үе зогсоож ирсэн нь үндэсний компаниудын чадавхийг сулруулсан. Ялангуяа томоохон бүтээн байгуулалт хийхээр банкнаас ихээхэн зээл авсан уул уурхай, барилгын компаниуд эрсдэлд орсон. Үйл ажиллагаа нь зогссон учраас тэдгээр үндэсний компаниудын хувьд банкны зээлээ эргэн төлөх, ажилчдынхаа цалинг олгох, татвар төлөх зэрэг хүндрэл учирсан. Т Хавтгайдаа, нөхцөл байдал ийм л байна. Компаниудын эдийн засгийн дарамтыг чөлөөлөх, сөхрөхөөс нь хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй ( уул уурхай, архи пивоноос бусад компанийн) үндэсний компаниудын дулаан, халаалт, усны төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлөх тогтоол гаргасан. Энэ бол цагаа олсон чухал шийдвэр. Мөн татварын алба ч татвараа төлөхөд хүндрэлтэй болсон үндэсний компаниудтай хоёр талаасаа сууж, татвар төлөх тодорхой шатлалын төлөвлөгөөг гаргасан нь Ковидын үеийн эдийн засгийн онцлогт нийцсэн алхам байсан. Гэтэл Засгийн газар огцорсон энэ үеийг далимдуулан Нийслэлийн татварын алба дээрхи шийдвэрээсээ ухарч, үндэсний компанийн үйл ажиллагааг боомилж, дансыг нь хааж эхэллээ гэж Control.mn-д хандлаа. Дээрх асуудлаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд үндэсний компаниуд хандсан байна.

- Эдийн засаг хүндэрсэн, үйл ажиллагаа нь зогссон компаниуд мэргэжлийн ажилтан албан хаагчдаа тогтоон барихын тулд цалингаа аргалан өгч байна. Гэтэл Нийслэлийн татварын байгууллага үндэсний компаниудын гүйлгээний дансыг хааж үйл ажиллагааг боомилж байна. Компани оршин тогтнож байж л татварын алба татвараа авч чадна. Эрх мэдлээр далайлган, дансыг нь хаан, үндэсний компанийг боомилж буй Нийслэлийн татварын албаны үйлдэл нь Засгийн газрын эдийн засгаа өргөх, ААН-үүдээ бодлогоор дэмжих бодлоготой харшилж байна гэж Монголын Үндэсний Барилгын Ассоциациин зарим гишүүн байгууллага мэдэгдлээ.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?