ЯПОНД ОНЦГОЙ БАЙДЛЫГ СУНГАЖ МАГАДГҮЙ БАЙНА

2021-01-27  

Японы нийслэл Токио хот болон бусад мужид коронавирусний халдварын нөхцөл байдал дорвитой сайжрахгүй бол тус улсын Засгийн газар онцгой байдлын дэглэмийг сунгаж магадгүй байна. Японд одоогоор 11 мужид хоёрдугаар сарын 7 хүртэл онцгой байдал тогтоогоод байгаа юм.

Нийслэл хотод өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэгдүгээр сарын 7-нд онцгой байдал тогтоосноос хойш аажмаар буурсаар байгаа юм. Гэвч мэргэжилтнүүдийн мэдээлснээр, шинэ тохиолдлын тоо буурч буй явц удаан байгаагийн зэрэгцээ халдвар авсан хүмүүсийн дунд өндөр настнуудын эзлэх хувь өсөж байгаа ажээ.

Мөн эмнэлгүүд ачаалал ихтэй байгаатай зэрэгцэн өндөр настай өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Засгийн газар онцгой байдлыг сунгах эсэхийг халдварын үзүүлэлтүүд, эмнэлгийн ачааллыг харгалзан үзсэний дүнд шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?