ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН ЭРГЭЛТИЙГ ТҮР ХУГАЦААНД ХЯЗГААРЛАВ

2021-01-27  

Ховд аймагт коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Иймээс коронавирусийн халдвартай хоёр иргэн болон автобусны жолооч, зорчигч нийт 43 иргэнийг тусгай нислэгээр Улаанбаатар хот руу тээвэрлэв.

Одоогоор хоёр иргэний биеийн байдал хэвийн байна. Сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Аймгийн Онцгой комиссоос эмнэлэг, халдвартын тасгийн бэлэн байдал, эм тарианы нөөцийн талаар мэдээлэл авсан бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эргэлтийг түр хугацаанд хязгаарлаад байна.   

“Хязгаарлалтын дэглэм тогтоох” тухай Засаг даргын захирамж гарсан. Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 01 дүгээр сарын 26-29-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлав.

Халдвартай болон хавьтагч иргэд буюу автобусын жолооч, зорчигч нийт 43 хүнийг Дарви сум дээр тусгаарлалтад байлгасан. Тэдгээр иргэдийг 01 дүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу авч ирж, Улаанбаатар хот ХӨСҮТ рүү тусгай онгоцоор журмын дагуу тээвэрлэв. 

Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч байна гэж албаныхан мэдээллээ.  

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?