ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ОЙРЫН ХУГАЦААНД АНУ-Д АЙЛЧЛАХ БОДОЛТОЙ БАЙНА

2021-01-28  

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ аль болох ойрын хугацаанд АНУ-д айлчлах талаар Ерөнхийлөгч Жо Байдентай тохиролцжээ.

Энэ тухай Ёшихидэ Сүга, Жозеф Байден нар анх удаа утсаар ярьсны дүнд Японы Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Талууд коронавирусний нөхцөл байдал хэрхэхээс шалтгаалан айлчлалын өдрийг товлох аж.  

Шинэ засаг захиргаа АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгтгэх, Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгэх шийдвэр гаргасныг нь Сүга Ёшихидэ магтан сайшаажээ. Ж.Байден 4 дүгээр сарын 22-нд тохиодог “Эх дэлхийн өдөр” дэлхийн удирдагчдыг оролцуулсан уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Сүгаг оролцохыг урьжээ.

Талууд мөн Солонгосын хойг, Япон Хятадын нутаг дэвсгэрийн маргааны сэдэв болсон Сенкаку арлын нөхцөл байдал, Энэтхэг Номхон далайн бүс нутгийн чөлөөт нээлттэй үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, цаашид Япон, Америкийн эвслийг бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцсэн байна.  

 

Эх сурвалж: ТОКИО. /TASS/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?