ДАШЗЭВЭГИЙН ГАЛСАНТОГТОХ БУРХНЫ ОРОНД ДЭВШЖЭЭ

2021-01-29  

Монголын урлагт өөрийн өнгө төрх, донжийг тогтоосон, лимбийг арван хуруу шигээ мэдэх, төгс эзэмшсэн, олноо " тоодгор" хэмээн алдаршсан Д Галсантогтох лимбэчин тэнгэрт лимбэ аялгуулах томилолтоор дэвшлээ. Тэртээ 1980-аад онд Москва хотноо хотноо зохиогдсон Дэлхийн залуучууд оюутны урлагийн Их наадамд " цоорч" алтан медаль хүртсэн тэр цагаас Галсантогтох урлагийнхны хараанд өртсөн. Тэрбээ Монголын Зохиолчдын Хорооны "Үлгэрийн далай" чуулгын жүжигчин- лимбэчнээр урлагийн карьераа амжилттай үргэлжлүүлж, Монгол улсынхаа 21 аймаг, 330 сумаар аялан тоглолт хийж, ард иргэддээ соёлын үрийг тарилцсан уран бүтээлчийн нэг юм. Түүний бие нь жижиг учир " тоодгор" гэж хочилдог байсан бэлчир нь том байсныг үнэлж Монгол улсын гавьяат жүжигчин цол олгосон. Лимбийг тэр амилуулж чаддаг байсан нь түүний авьяас чадвар. Монгол ардын дуунаас гадна алдарт Эл Кондор Пасаг ч тэр гайхамшигтай эгшиглүүлсэн. Тэрбээр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, тэнгэрт хальсан байна. Түүний гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, шүтэн бишрэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Control.mn сайтын хамт олноос
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?