Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТЭРГҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ЯАМЫГ НЭМЖ БАЙГУУЛНА

2021-01-29  

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 14 яамтай, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайд гээд нийтдээ 16 сайдтай байсан бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газар Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамыг нэмж байгуулан 16 яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайд гээд 18 сайдтай ажиллахаар болжээ. МАН-ын Удирдах Зөвлөл энэ бүтцийг нь дэмжив. Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл сайд нарынхаа нэрийг хэлэлцэж байна. Удирдах зөвлөлөөс одоогийн байдлаар дорхи хүмүүсийг Засгийн газрын кабинетад ажиллуулахаар нэр дэвшүүлжээ.

А.Амарсайхан- Шадар сайд

Ц.Нямдорж - ЗГХЭГ-ын дарга

Н.Уртнасан - Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Б.Мөнхбаатар- Барилга, хот байгуулалтын сайд

Г.Сайханбаяр- Батлан хамгаалахын сайд

Л.Энх-Амгалан- Боловсрол, шинжлэх ухааны сайд

Б.Батцэцэг- Гадаад харилцааны сайд

Л.Халтар- Зам, тээврийн хөгжлийн сайд

Б.Жавхлан - Сангийн сайд

Ч.Номин- Соёлын сайд

Г.Ёндон- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

А.Ариунзаяа- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Х.Нямбаатар- Хууль зүй, дотоод хэргийн сайд

З.Мэндсайхан- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

С.Энхболд- Эрүүл мэндийн сайд

Н.Тавинбэх- Эрчим хүчний сайд

МАН-ын Удирдах Зөвлөлөөс Хүрэлбаатар, Сарангэрэл нарыг энэ удаа кабинетын гишүүнээс чөлөөлжээ. Өнөөдөр 17.00 цаг гэхэд кабинетын гишүүд бүрдэж, шинэ засгийн газар ажилдаа орно. Энэ засгийн газрын хамгийн эхний даалгавар бол Рио -Тинтой компанитай заргаа үргэлжлүүлж Нью- Йоркийн шүүхээс татсан нэхэмжлэхээ сэргээх алхам гэж control.mn сайт харж байна.

Э.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ганц ямаанд жаран ухна гэгчээр тэр холын хэтийн төлвийг мөрөөдсөн энэ олон яамаар яадаг байнаа ингээд нэмээд хоёр хүнээр нэг хүний ажил хийлгээд байвал нөгөө төрийн албан хаагчдийн тоог гучин хувиар цөөлөх яах вэ ? үүгээр дөрвөн зуун сая жуулчин гэдэг шигээ хэлчихсэн юм биш биздээ 2021-02-02
ertonc:солонгос мэдээ https://www.youtube.com/watch?v=guu-PLwzL5s 2021-02-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?